• УИХ,Засгийн газар,Ерөнхийлөгчийн хэн нь “Эрдэнэс Тавантолгой”-г удирддаг  вэ?

    2019-12-12

    “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг Монголын 2.5 сая иргэн эзэмшдэг. Гэвч компани баян болж, ашиг орлого нь өсөн арвижиж байгаа гэх ч иргэд хувьцааны үр шимээ хүртэж чадахгүй л байна. Яг энэ асуудлыг хэлэлцсэн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурал өнгөрсөн мягмар гаригт болж, “Эрдэнэс Тавантолгой”-н 2019 оны цэвэр ашгаас иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгөв.Уг хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав бүр иргэдийн 2017, 2018, 2019 оны ногдол ашгийг нөхөн олгох шаардлагатайг хэлсэн.

    Гэвч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуягийн хэлснээр, компани бүрэн ашигтай ажилласан 2018 оны иргэдийн 1072 хувьцааны  55.4 тэрбум төгрөгийг л лав төмөр замд зарцуулж байна. Зөвхөн иргэдийн хувьцааны ногдол ашгийн мөнгө биш, тус компанийн 2018 оны нийт ашиг 807 тэрбум төгрөгийг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд зарцуулж байгаа. Энэ төмөр замыг санхүүжүүлэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой”  “Монголын төмөр зам”-ын бондыг 750 тэрбум төгрөгөөр худалдан авчээ.

    “Эрдэнэс Тавантолгой”  ирэх 2020 онд мөн л төмөр замын төслүүдийг санхүүжүүлэх ёстой.Хэрвээ ТУЗ-ийн энэ шийдвэр нь хэвээр үргэлжилбэл 2019 оны иргэдэд очих ногдол ашиг ч төмөр замд очно. Гэтэл УИХ-ын байнгын хороо хувьцаа эзэмшигч ард иргэдийг хохироож болохгүй гэсэн чиглэл өглөө. Байнгын хорооны энэ чиглэлийг Засгийн газар, Уул уурхайн яам судлан шийдвэрлэх үү? Эсвэл “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шийдвэр хэвээр үргэлжлэх үү?

    Ингэхэд  “Эрдэнэс Тавантолгой”-д  УИХ,Засгийн газар, Ерөнхийлөгч, ТУЗ-ийн яг хэнийх нь шийдвэр хэрэгжих ёстой вэ?

    Уг нь одоогоос жил орчмын өмнө буюу 2019 оны 1 дүгээр сарын 30-нд Засгийн газраас шийдвэр гарч, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгийг мөн оныхоо нэгдүгээр улиралд багтаан ард иргэдэд тараахаа Ерөнхий сайд амласан билээ.  Нэгж  хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг олгож, нийт 55.4 тэрбумыг байгалийн баялгаас ард иргэдэд хүртээх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн шийдвэр ч гараад байв.

    Гэвч Ерөнхий сайдын дээрх мэдэгдлээс хоёр, гурван сарын дараа  буюу энэ оны дөрөвдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой”-н олж буй их ашгаас иргэдэд хүртээх биш, эхний ээлжинд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг санхүүжүүлэх шийдвэр гарсан. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны  Засгийн газрын  135 дугаар тогтоолоор уг шийдвэр баталгаажсан байдаг.

    Тавантолгой-Зүүн баян чиглэлийн төмөр зам бол Ерөнхийлөгчийн Оросуудад зориулж барьж буй бэлэг гэдэг хэнд ч ойлгомжтой.Тэгэхээр одоогоор “Эрдэнэс Тавантолгой”-н ашиг орлогыг яах ийхийг Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэж байгаа гэсэн үг.

    Өнгөрсөн мягмар гаригийн Өргөдлийн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Ард иргэдийн эрх ашгийг боддог хүн ТУЗ-д байна уу” гэж асуусан. Үнэхээр Засгийн газрын шийдвэрээс зөрчиж, ард иргэдэд ногдол ашиг өгөх асуудлыг огт ярихгүйгээр 807 тэрбумын их ашгийг зөвхөн төмөр замд зарцуулах шийдвэрийг ТУЗ л гаргасан.Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” чухам хэний удирдлагад байгаа нь ойлгомжтой.

    Тус компани олон улсын зах зээлд IPO гаргаж, хөрөнгө босгох асуудал мөн л гацаанд орсон.

    Энэ тухай “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “IPO-гийн хувьд тогтсон үе шаттайгаар хийгддэг.   Монголын талаас хийх зүйлүүдээ хангалттай явуулсан.  Одоо олон улсын зөвлөхүүдтэйгээ ажиллаад явж байна.  Хэзээ  ямар үнэ цэнэтэй байхад нь хувьцаагаа гаргах уу гэдэг асуудал яригдаж байгаа учраас  энэ тухай дэлгэрэнгүй ярих боломжгүй” гэж хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.  IPO хийх нь мөн л энэ Засгийн газрын амлалт юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН
      МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА, ЖЕНЖИНИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ.
      БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх

      Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн
      авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл
      намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь
      тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан
      төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй
      интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон
      найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн
      надад туслаж болно гэж хэлсэн
      ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг
      надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа
      тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн
      Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй
      albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч
      итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан
      24 цагийн дотор би итгэж чадахгүй,
      би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна
      иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна,
      зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна
      (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн
      таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно
      (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай
      тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болтугай.
       Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)

    Холбоотой мэдээ