• Дата дүрслэл:Монгол улс парламентын эмэгтэй гишүүдийн тоогоор дэлхийд 118-д жагсдаг

    1992 онд ардчилсан Үндсэн хуультай болсны дараахь анхны парламентын сонгуулиар УИХ-д  дөрвөн эмэгтэй сонгогдож байжээ. Харин 1996 оны сонгуулиар хоёр эмэгтэй гишүүн сонгогдсон бөгөөд  хоёулаа 25-35 насны залуу бүсгүйчүүд байв. 1992-2000 он хүртэл эмэгтэй гишүүдийн тоо тогтмол нэмэгдэж байсан.Харин  2008 оны парламентын сонгуулиар  гурав хүртлээ буурчээ.

    2016 оны  УИХ-ын сонгуулиар түүхэндээ  хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна.  Насны бүтцийн хувьд  70 орчим хувь нь 46-аас дээш насны эмэгтэйчүүд эзэлж байна.

     УИХ-ын 13 эмэгтэй гишүүн нь  УИХ-ын 76-гийн  17.1 хувийг эзэлж байна. Намаар нь авч үзвэл 12 нь эрх баригч МАН-ын харъяалалтай, нэг нь АН-ын харъяалалтай . Сонгуулийн хуулийг шинэчлэн найруулж байгаатай холбогдуулан УИХ дахь эмэгтэй гишүүд, тэр дундаа НАМЭХ-ны  гишүүд УИХ-д нэр дэвших  эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгон нэмэгдүүлэх шаардлага тавиад байгаа юм. 2018 онд Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар парламент  дахь эмэгтэй гишүүдийнхээ тоогоор Рванда улс 61.3 хувьтайгаар тэргүүлжээ. Харин Монгол улсын хувьд 188 орноос Турк, АНУ, Пакистан улсуудын дараа 118 дугаар байранд жагсаж байна.

    Дэлхий нийтийн чиг хандлагын хувьд улс орнуудын парламентад хүйсийн харьцаа 50:50 болж байж нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэх жендэрийн агуулгатай хөгжлийн бодлого зөв явагдана гэж үзэж байгаа билээ .

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Songogdson gishuud ni ner hundgui eldev zavaan yuymand orootsoldood baihaar yahiin Ner devchigchid gej nam uls turchid damjsan banzluud bdg odoogiin hediig har l daa Marantuyagaad uur uudtei yuym  alga Ter Oyundari ugaasaa butehgui Undarmaa ter Garamjav Oyunchimeg g m 

    • Тэр жинхэн хүний эрх ярьдаг шүтдэг АНУ чинь эмэгтэй гишүүдийн харьцаагаар манай ард л тууж яваа юм биш үү. Тиймээс зөвхөн хүйсэнд анхаарлаа хандуулахаа болиод толгойдоо юм хийхийг бод.

    • Зөвхөн эмэгтэй эсвэл эрэгтэй хүн парламентад сууна гэсэн юм байхгүй. Эмэгтэй гэдгээрээ түрий барьж хүчээр квот харьцаа тогтоолгох гэж зүтгэх нь буруу. Сэтгэлтэй, мэдлэгтэй, чадвартай, эх орноо гэсэн зүтгэлтэй хүн байвал эрэгтэй байна уу эмэгтэй байна уу тэр хүйс хамаагүй. Өөрсдөө би эмэгтэй гээд хүйсийн ялгаа гаргаад байгаа юм шиг. Чадваргүй, мэдлэггүй, сэтгэлгүй эмэгтэй ч бай эрэгтэй ч бай төр түшвэл Монголд гай болно. Хэн ч хуулиар хориогүй. Хэрэв зөвхөн эмэгтэй хүн л тийм байгаа бол чадваргүй байгаадаа өөрсөддөө гомд. Хэнд үүнийг нялзаах гээд байгаа юм. Хэрэв намаас нь хүйсээр ялгаад эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэхгүй гээд байдаг юм уу. Тийм бол ингээд байна гээд баримттай сайхан гомдоллооч.

    • Хамгийн чухал нь хүйсийн асуудал биш. Мэдлэг чадвартай эх орон ард иргэдээ гэсэн чин сэтгэлтэй хүн УИХ-д сонгогдох ёстой. Ундармаа шиг нөхдүүд 50% болчихвол улс орон сүйрнэ шүү. Ингэж туйлшрах нь буруу даа. 

    Холбоотой мэдээ