Нисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ

Германы хэвлэлийн мэдээлснээр, Германд нисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем зохион бүтээсэн байна.

Функе медиа группийн мэдээлснээр, зохион бүтээж буй тус системийн төсөл “Анчин бүргэд” нэртэй. Нисэх онгоцны буудалд орсон дроныг хайж, олж илрүүлэн хориглон зогсоож, улмаар агаарын тээврийн аюулгүй байдлыг хамгаалах чадвартай гэжээ.

Германы Зам тээвэр дижитал дэд бүтцийн яам тус системд 2.1 сая евро зарцуулсан бөгөөд Германы холбооны цагдаагийн газар, Хамбургийн их сургууль, Луфтханза групп, Хамбургийн нисэх онгоцны буудал зэрэг байгууллага тус системийг зохион бүтээхэд оролцжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ