“Сайжруулсан түлшний үйлдвэрлэл,нийлүүлэлт тасраагүй”

2019-12-11

Сүүлийн ѳдрүүдэд сайжруулсан шахмал түлшний олдоц муу байна, хѳлдүү байна зэрэг мэдээлэл гараад байгаа. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаас тодруулахад “Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл түгээлт 24 цагийн турш хэвийн явж байгаа. Нийслэлийн 400 гаруй цэгт хүргэлт хийж байна. Түлшний үйлдвэрлэлийг 3,500 тоннд хүргэвэл иргэдийн хоёр ѳдрийн хэрэгцээг хангах боломжтой Click To Tweet. Энэ тѳвшинд хүргэхээр зорьж байна’ гэв.
Нийслэлийн зургаан дүүргийн 400 гаруй цэгт сайжруулсан шахмал түлшний хүргэлт хийж байгаа ажээ. Тухайлбал, ѳчигдѳр шѳнѳ зургаан дүүргийн 315 цэгт 2892 тонн түлшний хүргэлт хийжээ Click To Tweet
-Сонгинохайрхан дүүрэгт-906.4 тонн
-Баянзүрх дүүрэгт-869 мянган тонн
-Чингэлтэй дүүрэг-345 мянган тонн
-Сүхбаатар дүүрэгт-413 мянган тонн
-Хан-Уул дүүрэгт-113 мянган тонн
-Баянгол дүүрэгт-114 мянган тонн түлшийг цэгүүдээр түгээсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ