• Чукотскод өлсгөлөн цагаан баавгайнууд хүмүүсийг айлгаж байна

    2019-12-11

    ОХУ-ын умард нутаг Чукотск мужийн Релкепи тосгоны хавьд 12-р сарын 9-нд 60 гаруй цагаан баавгай цугларчээ. Цаг агаарын дулаарлын улмаас, хойд мөсөн далайн мөсөн хучлага нимгэрэн, умард туйлын цагаан баавгай арга мухардахын эрхэнд тосгоны ойр хавиар идэш хайх болжээ.

    Тосгоны хавьд цугласан цагаан баавгайнууд идэш хоол дутагдсанаас болж арьс яс болтлоо турсан байгаа гэнэ. Релкепи тосгон 1000 гаруй оршин суугчтай бөгөөд цагаан баавгайн халдлагаас сэргийлэн тусгай харуул хамгаалалт гаргаад байгаа ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ