Бельгийн гоц ухаантан хүү Лорен Саймонс их сургуулиа төгсөлгүйгээр орхилоо

Гоц ухаантан хүү Лорен Саймонс төгсөлтийн өдөр нь хойшлогдсоны улмаас их сургуулиа орхижээ. Одоо есөн настай Лорен Саймонс Эйндховены Технологийн их сургуулийг цахилгааны инженерийн мэргэжлээр ирэх арванхоёрдугаар сард төгсөхөөр байсан юм.

Эйндховены Технологийн их сургууль, хүүгийн гэр бүлийн хооронд үүссэн маргааны улмаас төгсөхгүйгээр их сургуулиа орхих шийдвэрийг гаргасан байна. Их сургуулийн зүгээс олон тооны шалгалт өгөх учир хүүг энэ арвахоёрдугаар сард биш 2020 оны дунд үеэр төгсөхийг санал болгожээ. “Ингэсэн ч гэсэн маш шахуу хуваариар явах хэрэгтэй болно” гэж их сургуулийн зүгээс хэлсэн байна.

Хэрвээ арванхоёрдугаар сард их сургуулиа төгсөх хэвээрээ байсан бол хүү хэвийн норм, хуваариар багадаа гурван жилийн хичээлийг 10 сарын хугацаанд багтан суралцахаар байжээ.Хүүгийн аавын хэлснээр өмнөх сургалтуудын явцад цагийн хуваарийг хурдасгаснаар сургалтын чанарт асуудал гарч байгаагүй аж. Төгсөх хугацаан дээрх маргаанаас гадна Лоренд АНУ-ын их сургуулиас докторын зэрэг горилон суралцах санал ирсэн учраас хоёр их сургуулийн хооронд цагаа хувааж чадахгүй гэж үзжээ.

Хүүгийн аавын зүгээс докторын төвшинд суралцахаар АНУ-руу нүүхээр болсон тул Эйндховены Технологийн их сургуулийн зүгээс Лорены сургалтыг түр хойшлуулахыг санал болгожээ. Харин үүний хариуд сургуулийн зүгээс “Бид хэзээ ч сурагчдаа өөрсөддөө үлдээх гэж оролдохгүй. Лореныг АНУ-д шилжин суралцах болсон асуудалд нээлттэй хандах болно” хэмээжээ.

Эх сурвалж: cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ