Археологичид 23 мянган жилийн настай “Венера”-г олжээ

Францын Археологийн үндэсний хүрээлэнгийн ажилтнууд Ренанкуртын түүхийн талбай Амьенад малтлага хийх үеэрээ палеолитын үеийн “Венера” хэмээх гайхамшигтай баримлыг олжээ.

INRAP-ын сайт дээр мэдээлснээр энэ бол Ренанкураас олдсон анхны баримал биш юм. Эрдэмтэд эртний хүмүүс өөрсдийн үйлдвэрлэх цехийг энд ажиллуулж байсан байх боломжтой гэж үзэж байна.

Энэ газар нь Францын хойд хэсэгт байрладаг. Энд 35-15 мянган жилийн өмнөөс хүмүүс оршин сууж байжээ. Олдсон баримлын насыг радиокарбоны аргаар тогтоосон бөгөөд энэ нь ойролцоогоор 23 мянган жилийн настай гэж тооцогдож байна.

Энэхүү барималд археологичид “Венера” хоч өгдөг нь тодорхой бурхан болох эх бурхныг дүрсэлсэнтэй холбоотой. Түүний өндөр нь ердөө дөрвөн сантиметр юм. “Венера” нь ердийн өгзөг, хонго, цээжтэй. Үүний зэрэгцээ бурханы гарыг зүгээр л дүрсэлсэн байдаг бөгөөд нүүр нь онцлог шинжгүй.

Энэхүү баримлыг дөрвөн метр орчим гүнээс нээжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь 28-22 мянган жилийн өмнө Европт хөгжсөн граветтын соёлын дурсгал аж.

Олдсон баримал нь Граветтигийн төрх байдал, уламжлалтай нийцдэг бөгөөд өмнө нь олдсон ижил төстэй олдворуудыг тухайлбал, Дээд Гаронн дахь Леспуг хотоос олдсон “Венера”-тай төстэй.

Дашрамд дурдахад, Ренанкур бол Францын хойд хэсэгт палеолитын эрин үед орчин үеийн хүн ​​хомо сапиенс амьдарч эхэлсэн болохыг нотолсон баримтуудын нэг юм.

Шинжлэх ухаанд Пиренейн хйогоос Сибирь хүртэлх өргөн уудам нутгаас олдсон хэдэн арван палеолитын “Венера”-гийн талаар мэдэгддэг. Францаас ийм 15 баримал олдсон бөгөөд өнөөг хүртэл хамгийн сүүлчийнх байсныг нь 1959 онд Турсак хотоос олжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ