60 тэрбумын гэгдэх Ц.Сандуй, А.Ганбаатар нар давж заалджээ

60 тэрбумын хэргээр шүүхээс хоригдох ялаар шийтгэгдсэн Ц.Сандуй, А.Ганбаатар нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргажээ. Энэ дагуу тэдний гомдлыг шүүгч өчигдөр хүлээн авсан байна.

Шүүгч хэргийн материалтай танилцсанаас хойш 30 хоногийн дотор шүүх хуралдааны товыг зарлана гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс мэдээллээ. 

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.

Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болж, дөрвөн жилийн хорих ял ногдуулсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ