
Өнөөдөр 11 цагийн орчимд нэгэн иргэн Төрийн ордны дэргэд өөрийгөө шатаах оролдлого хийсэн байна. Төрийн ордны зүүн хаалган дээр иргэн С.Мишгээ гэгч Засгийн газарт эсэргүүцэл үзүүлж байна хэмээн үг хэлж байгаад өөрийгөө шатаахыг оролджээ. Өөр дээрээ савтай бензин асгах гэж оролдсоныг нь таслан зогсоожээ. Тэрбээр ордны хаалган дээр ирэхдээ цайны халуун саванд бензин хийж ирсэн байжээ.
Цагдаагийн байгууллагын алба хаагчид түүний үйлдлийг таслан зогсоож түр саатуулан шалгаж байгаа аж. Өөрийгөө шатаах оролдлого хийх үедээ тэрээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд ганцаараа байсан хэмээн мэдээллээ.
Төрийн ордны хамгаалалтын албанаас энэ тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэх ба яг одоо түүнээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст байцаалт авч байгаа гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй