
Ирэх онд манай хойд хөрш хүн амаа тоолохоо зарлалаа. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев шадар сайд нартай уулзах үеэрээ 2020 онд Бүх Оросын хүн амын тооллогын тухай тогтоолд гарын үсэг зурсан тухайгаа зарлажээ. Энэ тухай Интерфакс мэдээлэв.
Медведевийн хэлснээр тооллого нь Оросын цар хүрээ, газарзүйн онцлогийг харгалзан болох цогц арга хэмжээ юм.
Тэрбээр тооллогод зориулж 30 гаруй тэрбум рубль хуваарилж байгаа гэж хэллээ.
“Энэ арга хэмжээ 2020 оны 10-р сарын 1-ээс 10-р сарын 31-ний хооронд, алслагдсан бүс нутагт – 2020 оны 4-р сарын 1-ээс 10-р сарын 20-ны хооронд болно” гэж засгийн газрын тэргүүн мэдэгджээ.
Тооллогод гадаадад амьдарч буй хүмүүс, эх хэлтэй холбоотой асуултууд орно хэмээн өмнө нь мэдээлж байсан юм.
Тэгвэл Монгол улс ч гэсэн ирэх 2020 он гармагц хүн амын тооллого явуулахаар бэлтгэлээ базаагаад байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй