
Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулал олгох хэмжээ, журмыг баталсан байна. Журам батлагдсанаар спорт клубт хичээллэх иргэдэд нэг удаа 60,000 төгрөгийн урамшуулал өгөх юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар:
- “Голден Жим” фитнес клубийн 1, 4, 5 дугаар салбар
- “Соёл” фитнес клуб магадлан итгэмжлэгдээд байна. Энэ нь 60,000 төгрөгийн урамшууллаар эдгээр клубт хичээллэх ёстой гэсэн үг .
Иргэд нэг удаагийн төлбөрөө эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгүүлж байж авна. Цахим системд нэвтрэх эрхийг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон спортын клубээс олгохоор журамд заагаад байна.
Ингээд цахим системд бүртгүүлсэн харилцах дансанд нь ажлын 20 хоногт багтаан 60,000 төгрөгийг шилжүүлнэ.
Спортын клубт төлсөн НӨАТ-ын баримтыг тухайн клубээсээ авах ёстой. Хамгийн гол анхаарах ёстой зүйл нь иргэдийн хичээллэх спорт клуб нь Боловсролын яамнаас магадлан итгэмжлэгдсэн байх ёстой юм.
ЖУРАМ БҮРЭН ЭХЭЭРЭЭ:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй