• 1072 хувьцааны ногдол ашгийн мѳнгийг тѳмѳр замын бүтээн байгуулалтад зарцуулсан, нөхөж олгох боломжгүй

    УИХ-ын Ѳргѳдлийн байнгын хорооны ѳнѳѳдрийн хуралдаанаар тѳрийн ѳмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд 2018 оны хувьцааны ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцлээ.
    “Эрдэнэс Тавантолгой” хувьцааны 85 хувийг Засгийн газар, 14 хувийг иргэд үлдсэн хувийг аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшиж байгаа. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компани 12 тэрбум хувьцаа эзэмшиж байгаас тѳрийн эзэмшилд 9.7 тэрбум, иргэд 2.2 тэрбум, аж ахуйн нэгжүүд долоон сая хувьцааг эзэмшиж байна.

     

    Энэ оны гуравдугаар улирлын байдлаар тус компани 13.6 сая тонн нүүрс олборлосноос 12.4 сая нүүрс борлуулжээ. Үүнээс 2.2 их наяд тѳгрѳгийн борлуулалтын орлого олсон байна.

    2018 онд УИХ-аас баталсан 73 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж гадаад дотоодоос хѳрѳнгѳ босгож,холбогдох дэд бүтцүүдийн тѳслийг амжилттай хэрэгжүүлж компанийн ашгийг нэмэгдүүлснээр иргэдийн эзэмшиж буй хувьцааны үнэ эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа гэх мэдээллийг УУЯ-ны Тѳрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал ѳглөө.
    Нэгж хувьцааны үнийг 25 тѳгрѳг гэж тооцсон. 1072 хувьцаатай иргэн ногдол ашиг гэж 27 мянган тѳгрѳг авна гэсэн үг. 2010 онд байгуулагдсан тус компани 2016 он хүртэл гадаад дотоод ѳр тѳлбѳртэй явж ирсэн ч сүүлийн гурван жилд цэвэр ашиг ѳссѳн дүнтэй байна.
    “Эрдэнэс Тавантолгой” компани
    • 2016 онд 32.8 тэрбум
    • 2017 онд 401 тэрбум
    • 2018 онд 807 тэрбум 2019 онд 1.1 их наяд тѳгрѳгийн ашигтай ажиллажээ.

    Ѳнгѳрсѳн онд ашигтай ажилласан 807 тэрбум тѳгрѳгѳѳс хувьцаа эзэмшиж буй иргэдэд ногдол ашиг гэж 55.4 тэрбум тѳгрѳгийг хуваарилах тооцоо гарсан байна. Гэхдээ одоо иргэдэд олгох энэхүү ногдол ашгийн мѳнгѳ байхгүй. Учир нь тѳмѳр замын бүтээн байгуулалтад зарцуулсан гэх тайлбарыг тус компанийн захирал Б.Ганхуяг хэлж байлаа.

    Ѳѳрѳѳр хэлбэл, иргэдээс хувьцааны ногдол ашгийн мѳнгѳѳ авах уу эсвэл бүтээн байгуулалтад зарцуулж илүү их ашиг хүртэх үү гэсэн судалгаа авахад иргэд бүтээн байгуулалтад зарцуулах нь дээр гэж үзсэн гэв.  УИХ-н гишүүн Д.Тогтохсүрэн “Засгийн газрын эзэмшиж байгаа хувьцааны мѳнгийг тѳмѳр замын бүтээн байгуулалтад зарцуулж байгааг буруутгаагүй. Харин яагаад иргэдэд ѳгѳх ёстой мѳнгийг ѳѳр зүйлд зарцуулсан бэ. 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд нѳхѳж олгох уу” гэсэн асуултад “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг “нѳхѳж олгох боломжгүй” гэсэн тайлбарыг ѳглөө.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ