
Өнөөдөр 2019 оны 12 дугаар сарын 10. Нэг талаас дэлхийн хүний эрхийн өдөр л дөө. Нөгөө талаас энэ өдөр бол Монгол улсад ардчилсан хөдөлгөөн анхны цуглаан жагсаалаа хийсэн. Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/ байгуулагдсан өдөр хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Залуучуудын соёлын төвийн үүдэнд цуглаан болж ардчилал, шударга ёсны тухай ярьж МоАХ байгуулагдаж байгааг зарласан юм. Тэгвэл өнөөдөр тухайн үед МоАХ-г байгуулж байсан залуучууд хэдийн өвөө, эмээ болцгоож. Ихэнх нь гудамжинд яваа бол тоотой хэд нь улс орны толгойд, хагартлаа баяжчихсан л явна. МоАХ-ны түүхийг бичигчид анхны 13 гэдэгт их ач холбогдол өгдөг. Нөгөө Ардын хувьсгалын “Анхны 7” гэдэг шиг. Гэвч түүнийг нь эсэргүүцэгчид ч цөөнгүй. Юутай ч анхны 13 гэдэгт хэн хэн багтдагийг сануулья.
- Санжаасүрэнгийн Зориг агсан. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд байхдаа хөнөөгдсөн.
- Цахиагийн Элбэгдорж Ерөнхйлөгч, Ерөнхий сайдаар 2, 2 удаа, УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогдон ажилласан.
- Эрдэнийн Бат-Үүл. Монгол улсын баатар, УИХ-ын гишүүн, Нийсдэлийн Засаг даргаар ажиллаж байсан.
- Т.Билэгт. МҮОНТР, ТЕГ, ЦЕГ, ШШБЕГ-ын удирдлагаар ажиллаж байсан.
- Д.Баасан лам агсан. Учир битүүлгээр амь үрэгдсэн.
- Д.Баттулга. УИХ-ын гишүүн байхдаа казиногийн хэргээр ял авч байсан. НИТХ-ын дарга асан. Одоо НИТХ-ын төлөөлөгч. Ерөнхийдөө бол “Казино” хочтой.
- Д.Энхбаатар. Мөн л УИХ-ын гишүүн байхдаа казиногийн хэргээр ял авч байсан.Дараа нь генерал цол авсан. Мөн л “Казино” хочтой.
- С.Нинж ардчиллын партизан, алтан хараацай.
- С.Амарсанаа сэтгүүлч, МОНЦАМЭ
- М.Энхтүвшин “малыш”
- Д.Сосорбарам жижигчин. Төрийн соёрхолт, СГЗ.
- Ц.Энхтүвшин УИХ-ын гишүүн байсан.
- Д.Нямсүрэн Хотын Ерөнхий менежер асан
Эндээс “Анхны 13”-аас хэн нь дээш явж хэн нь гудамжиндаа үлдсэн нь харагдаж байгаа байх. Тиймээс өнөөдрийн МоАХ-ны 30 жилийн ойгоороо хуваагдчихсан байна.
Д.Нинж нарын зарим нөхөд нь төрийн ордонд очиж 30 жилийн ойн медаль авахгүй хэмээсэн тухай нүүр номондоо постолжээ.
Д.Нинж ийн постолжээ.
“МоАХ-ноос Хишигбат дараах зар ирүүлж байна.
“Маргааш 2019.12.10-нд 11:40-д төрийн ордонд МоАХ-г үүсгэн байгуулагчид и МоАХ-ны анхдагч нарт Монгол улсын Ерөнхийлөгч Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн мэдаль гардуулна. Иймд та иргэний үнэмлэхтэйгээ 11:00 цагт их хааны хөшөөний өмнө ирнэ үү.”
Хишигбат надад зар ирүүлсний дагуу бид дараах хариугаа бичээд явуулчихлаа:
“Ардчилал нь дампуурчихаад ондоо зүйл явагдчихаад байсныг мэдсээр байж огт болоогүй үйл явдлын ойн медаль авах нь утгагүй л байна даа.
Өнөөдөр квотын дагуу МоАН-15-д нь гавъяат цол, одонгуудыг өгчхөөд бидэнд утгагүй ойн медаль өгч байгаа нь хэр зөв юм бол гэж энд дөвчигнөж буй хүмүүс ч гараад байх юм. Яах уу?
Медаль гэхээс бүх хэлмэгдсэн анхдагч нарт орон байр олгоод, пенсийн тогтоогоод өгчихсөн нь дээр байсан юм гэж бид үзэж байгаа.
ЕР НЬ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРААР НЬ ЖИНХЭНЭ АНХ БАЙГУУЛСАН ХҮМҮҮС ЯМАР Ч ШАГНАЛ АВААГҮЙ ГЭЖ ХАРАГДСАН НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ АНХДАГЧ НАР ЭНД ХУРАЛДААД ШИЙДЭЖ БАЙХ ШИГ БАЙНА ДАА.
БИДНИЙГ ДОРОМЖЛОХЫГ БИД ХЭНД ЗӨВШӨӨРӨХГҮЙ ЭЭ.
Асуудлаа өнөө шөндөө шийдчихвэл бид очье, үгүй бол та нар бидэнгүйгээр шагналаа өөрсдөдөө гардуулан биз ээ.
Энэ бол бидний зарчмын байр суурь юм шүү!!! Зар хүргэсэн чамд бид байр сууриа хэллээ.
Хариугаа өглөө гэхэд хэлцгээн биз ээ.
МоАХ-НЫ ҮҮСГЭЖ БАЙГУУЛАГЧ НАР” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
tiin shdee