Өнөөдөр 14 цагт “Хурд”, “Харанга” хамтлагийн тоглолт төв талбайд болно

2019-12-10

Ардчилсан холбооны 30 жилийн ой энэ өдрүүдэд болж буй. Өнөөдөр “Хурд”, “Харанга” хамтлагийн тоглолт  14:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна. Хоёр хамтлагийн уран бүтээлчид нийт 10 гаруй уран бүтээлээ хүргэх ажээ.

1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд буюу яг энэ өдөр ардчиллын төлөөх хөдөлгөөн оргилдоо хүрч байжээ.

Энэ өдөр Монголын Ардчилсан Холбоо анхны цуглаанаа  хийж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан түүхтэй.

Түүхэн энэ өдрийг тохиолдуулан “Хурд”, “Харанга” хамтлагийнхан тоглож байгаа ажээ.

 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ