
УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Үүнтэй зэрэгцээд Улс төрийн намын санхүүжилтийн тухай асуудал хурцаар тавигдаж буй. Сонгуулийн тогтолцоо болон намын санхүүжилтийн талаар судлаач, доктор Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.
-Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Улс нэг тойрог буюу 50/26 гэсэн хувилбарыг төсөл санаачлагчид оруулж ирсэн. Таны хувьд энэ хувилбарыг юу гэж харж байна вэ?
-50/26 гэсэн хувилбарыг би хүмүүсийн яриад байгаагаас арай өөр харж байгаа. Зарим хүмүүс энэ бол холимог хувилбар байна гэж ярьж байна. Нэг нь мажоритар, нөгөөх нь улс нэг тойрог жагсаалт буюу пропорциональ байна гэж яриад байгаа. Миний уншиж мэдсэн зүйлсээс харахад сонгуулийн тогтолцоо гэдэг нь ганцхан санал хуваарилах асуудлыг хэлдэггүй юм. Нэр дэвшихээс эхлээд сонгуулийн зохион байгуулалт, компанит ажил гээд үр дүнг тоолох хүртэл бүхэл бүтэн цогц үйл ажиллагааг хэлнэ гэсэн байдаг.
Явцуу ойлголтоор санал тоолох үйл явц. Өргөн хүрээнд нь харвал сонгуулийн мажоритар хувилбар байна. Тэр дундаа хамгийн их ээдрээтэй маргаантай хувилбар. Ерөнхийдөө улс нэг тойрог гэсэн хувилбар сайн хувилбар биш.
Нам болгон улсын хэмжээнд 26 хүн гаргаж ирнэ. Эдгээр нь ах дүү хамаатан садан бүх хүмүүсээ тал талаас татаж санал өгүүлэх гэж оролдоно. Click To Tweet Одоогийн байдлаар иргэд 910 хүн дундаас хоёр дахь сонголтоо хийх юм байна. Энэ 910 нь улсын хэмжээнд ахиад яг мажоритар зарчмаар сонгуулийн сурталчилгаагаа хийнэ. Өөрийгөө таниулах гэж оролдоно. Үүнийг дагаад сонгуулийн хуудасны зардал, санал тоолох цаг хугацаа нэмэгдэнэ.
Одоо бид дунджаар 2500 сонгогч дотор нэг хэсгийн хороог байгуулж байна. Өдөртөө саналаа авдаг байсан бол нэг өдөр санал авч чадах уу үгүй юу гэдэг асуудал ч үүсч магадгүй юм. Дээр нь ил тод байдлыг нь яаж хангах юм. Нэг хүн дөрвөн саналын хуудас аваад кабин руу орох юм уу эсвэл нэгийг нь сонгож аваад орох юм уу. Энэ мэт ил тод байдал, нууцлалыг нь яаж хангах юм.
Улс нэг тойрог 26 нэр дэвшигчтэй, нөгөөх нь жижгэрүүлсэн нэг тойрог нэг мандат гэсэн тогтолцооноос үүдэлтэйгээр дахиад нэг том хуулийн зөрчил харагдаж байна. Click To Tweet.
Сонгууль өөрөө бүх нийтийн байх ёстой. Сонгогчийг ялгаварлан гадуурхахгүй байх ёстой. Сонгох саналыг бүгдэд тэгш олгох ёстой. Гэтэл сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна. Зөвхөн улс төрийн намын сонгуулийн кампанид ажиллаж байгаа нэр дэвшигчид болон сонгуулийн тойрог хэсгийн хороонд ажиллаж байгаа сонгууль зохион байгуулж байгаа хүмүүс нь шилжих эрхтэй. Бусад хүмүүсийн шилжих эрхийг хаасан байна.
Шилжих эрхийг хаана гэж ярьж байгаа улс төрчид өнгөрсөн сонгуулиар хамгийн их сонгогчийг шилжүүлсэн тойргоос гарч ирсэн улс төрчид байх жишээний. Өөрөөр хэлбэл, ялгаварлахгүй, бүх нийтийн байх зарчмыг зөрчсөн хууль болж байна. Иргэний шилжих асуудал нь хүний эрхийн асуудал. Энэ эрхээ хүн өөрөө эдлэх ёстой. Энэ эрхийг зөрчвөл нэр дэвшигчээс татах хүртэл арга хэмжээ авах хуулийн зохицуулалт байж болно. Ийм хялбархан механизмыг хийхгүйгээр сонгогчдын санал өгөх эрхийг хязгаарлаж байгаа нь надад таалагдахгүй байна. Тиймээс би сайн хууль биш байна гэж харж байна. Click To Tweet
-Энэ хувилбараар Сонгуулийн тухай хуулийг баталбал Цэц дээр очно. Өмнө нь Цэцийн дүгнэлт гарсан шүү дээ?
-Хуулийн төсөл боловсруулсан хүмүүсийн яриад байгаагаар Цэцийн хязгаарлалтыг тойрч гарах, хүнээр нь санал авах гэсэн хувилбар. Яагаад гэхээр Үндсэн хуульд сонгогч шууд сонгох гэсэн зарчим байгаа гэж ярьж байна. Шууд сонгох гэдэг нь ямар нэгэн төлөөлөлгүйгээр сонгох гэсэн утгатай үг болохоос биш улс төрийн намыг сонгохыг хэлж байгаа юм биш. Гэхдээ улс төрчдийн үүсгэж байгаа маргаан нь их маргаантай асуудал. Яагаад гэхээр би зүгээр төсөөлж байн л даа. Нэг нам сонгогчдын 20 хувийн санал авлаа. Үүнийг нь дагаад пропорционалаар шууд 5 санал ороод ирлээ. Click To TweetТэр 5 саналыг яаж хуваарилах юм. Нэг хүн дээр бүх санал төвлөрсөн, нөгөө хүмүүс нь 5 хувийн босгыг давахгүй байх юм бол тэр хүнд суудал олгох юм уу. Олгохгүй гэвэл дахиад Үндсэн хуулиа зөрчөөд эхлэх юм биш үү. Нойл саналтай дөрвөн хүнийг дагуулаад ороод ирье гэвэл мөн дахиад л Үндсэн хуулиа зөрчиж байгаа юм шиг.Гэх мэт ойлгомжгүй зүйлс их байна.
-Улс төрийн намуудын санхүүжилт олон нийтэд нээлттэй тодорхой бус байсаар байна. Үүнийг ямар арга замаар ил тод болгох ёстой вэ?
-Авлигын эсрэг өдрийг тохиолдуулаад уламжлал болгон улс төрийн намуудыг яаж ил тод авлигагүй байх вэ гэдэг асуудлыг хэлэлцэх уулзалтыг гурван жил дараалан “Шилэн нам” Авлигын эсрэг түншлэлээс зохион байгуулж байна. Өнгөрсөн жил улс төрийн намууд авлигын эрсдэлээс сэргийлэх тухай судалгааг хийсэн юм. Энэхүү судалгаанаас гарсан зөвлөмжийг энэ удаагийн хурлаар танилцуулна.
Үндсэндээ улс төрийн намын санхүүгийн асуудал хүнд болсон байна. Ялангуяа тогтолцооны шинжтэй асуудал учраас нэг, хоёр асуудлыг шийдвэрлэснээр шийдэгдчих зүйл биш юм байна. Их өргөн хүрээнд Үндсэн хууль, Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуульд тусгах асуудал болон хувирч байна. Мөн дээр нь нэмэгдээд улс төрийн намын санхүүжилтийг хянах хяналтын байгууллагуудын эрх зүйн орчны тухай асуудал болох юм байна. Хамгийн сүүлд энэ нь улс төрийн соёлын тухай асуудал болж байна. Ингээд харахаар бүхэл цогц асуудал байна.Бид намын санхүүжилт ба ба гоё болгоно гэж яриад байгаа ч бодит байдалд үүнийг шийдэхийн тулд олон асуудлыг шийдэхгүй бол болохгүй юм байна. Click To Tweet
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуульд та бүхний гаргасан зөвлөмжүүдээс тусгагдсан зүйл бий юу?
-Үндсэн хуульд улс төрийн нам дотоод ардчилсан, санхүүгийн хувьд ил тод байна. Төрөөс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг олгоно гэдгийг тодорхой хэмжээгээр хуульчилж өгсөн. Одоо үүнийг Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуульд яаж ижил концевцитэй болгох вэ гэдэг асуудлыг ярих нь чухал.
Бидний нэг том алдаа Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хууль өөр концепцтой, зохицуулалт нь ялгаатай байдлаар явж ирсэн. Үүнээс болж хуулийн хийдэл, зохицуулалтыг нь хүмүүс ойлгохгүй төөрөлдөх гэх мэт олон асуудал байдаг.
Ялангуяа, хандивын тухай асуудал л гэхэд Сонгуулийн тухай хуульд нэг янз, Улс төрийн намын тухай хуульд бас нэг өөр байдлаар зохицуулагдсан байх жишээний. Click To TweetУг нь улс төрийн санхүүжилт гэдэг утгаар нь харвал нэг л зохицуулалттай байх ёстой. Энэ асуудлыг Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэг анхаарч үзэх байх гэж найдаж байна. Сонгуулийн хуулийг энэ концевцитой ижил байх ёстой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа ч яг яаж хавчигдаж орж ирж байгааг нь харах боломжгүй байна. Жишээ нь, хандив гэхэд л өөр өөр байх жишээтэй. Сонгуулийн үеэр иргэнээс гурван сая, аж ахуйн нэгжээс 15 сая төгрөгийн хандив авч болно гэж байгаа. Гэтэл Улс төрийн намын тухай хуульд өөр байх жишээний. Үүнийг яаж зохицуулах юм. Өөр өөр байх юм уу эсвэл ижил болгох юм уу. Цаашид Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд хяналтын механизмыг яаж оруулж ирэх вэ гэдэг нэлээн маргаантай асуудал байна байх гэж харж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
I am a blogger and Seo Expert also Information of all Crack Software
Web Site Link
https://cracklicensekey.org/wondershare-pdfelement-crack/