
Урлагийн галериагийн ханан дээр скотчоор наан тогтоосон гадил жимсийг нэгэн худалдагч 120 мянган ам.доллараар худалдан авахад хүн бүр гайхаж хоцорсон. Тэгвэл өнгрөгөч бямба гарагт дуудлага худалдаа дууссаны дараахан Жоржиагиаас гаралтай уран бүтээлч Дэвид Датуна тус бүтээлийг хананаас нь хуулж аваад, гадил жимсийг нь олны нүдэн дээр идэж орхижээ. Ингэснийхээ төлөө тэрээр уучлалт гуйгаагүй аж.
Тус гадил нь Италийн нэрт зураач Маурицио Кателаны үзэсгэлэнгийн нэг хэсэг байжээ. “Скотчоор наасан гадил” бүтээлээ тэрээр “Инээдмийн” хэмээн нэрлэсэн байв. . Италийн урлаач Маурицио Кателан нь энэ оны эхээр Британи дахь музейгээс хулгайд алдагдсан 18 каратын цул алтан жорлонгийн суултуурыг хийсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй