• Эртний Египетийн фараонуудын хүч чадлын билэг тэмдэг болох сахиус Оманаас олджээ

    Оманы өв соёлын яамны төлөөлөгчид Мусандамын засаг захиргааны Вилаят Дибба дахь археологийн талбайд малтлага хийх үеэр МЭӨ 1300-100 оны хооронд бүтээсэн эртний Египетийн олдворуудыг олж илрүүллэ гэж мэдэгджээ.

    Нээлтийн тухай The Times of Oman сонин мэдээллээ. Ромын их сургуулийн археологичдыг багтаасан хамтарсан баг уг малталтыг гүйцэтгэсэн байна. Энэ малтлага 2012 оноос хойш үргэлжилж байгаа аж.

    Маотлагын үр дүнд судлаачид том оршуулгын цогцолборын нэг хэсэг байсан зууван хэлбэртэй булшийг олжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь МЭӨ 100-аас МЭ-ний 300-аад оны үед баригдсан байна.

    Булшнаас 12 хүний ​​цогцос олдсон бөгөөд оршуулах ёслолын олон зүйл, түүний дотор керамик, чулуун болон хүрэл сав, сэлэм, төмөр сум, бусад орнуудаас импортолсон мөнгө, алтан эдлэл олдсон байна.

    Олон олдворууд булшнаасаа хамаагүй эртнийх байжээ. Тэдгээрийн дотроос анх удаа Султант Оман улсын нутгаас эртний Египетийн хүчирхэг сахиус олдсон нь сонирхолтой юм.

    Үүнийг “Хорусын нүд” буюу Уаджет гэдэг. Египетийн домог зүйд тэр нь зөвхөн хааны хүчийг төдийгүй гай зовлонгоос хамгаалах, сайн сйахан, эрүүл мэндийг бэлэгддэг байсан юм. Түүнийг фараонууд өмсдөг байж. “Хорусын нүд” нь эртний Египетийн булшнуудаас олддог. Энэ сахиус нь нас барсны дараа фараоныг хамгаалахад бэлтгэгдсэн мумийн бугуйвчнуудын гол шинж чанар гэгддэг.

    “Хорусын нүд” нь бурханлаг ертөнцийн дэг журмын янз бүрийн зүйлийг тусгасан байжээ. Энэхүү олдсон сахиус нь энэ археологийн газраас олдсон хоёр дахь чухал олдвор гэнэ.

    Өмнө нь судлаачид Месопотамийн соёл иргэншилд эдгээгч бурхан болох Гула хэмээхийг сийлбэрлэсэн чулуун сахиус олж байжээ. Үүнтэй төстэй бэлгэдэл нь нас барагсдыг хамгаалахын тулд мөн ашиглагдаж байжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ