
Төрийн банкны захирал асан Д.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр шийдвэрлэсэн байна.
Шүүхээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сун Гуан Чинд 2 жилийн хугацаагаар хорих ял, Төрийн банкны захирал Д.Баярсайханд 2 жилийн хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан байна.
Мөн Төрийн банкны захирлууд болох Б.Цэндсүрэнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, Г.Тогтохбаатарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, Л.Чинбатыг 10,000,000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Д.Ганбаатарыг 10,000,000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, М.Болортуяаг 120,000,000 төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.
Харин шүүгдэгч Ц.Энхтунгалагт 1 жил 6 сарын хорих ял оноож уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байна.
Д.Баярсайхан нар нь Төрийн банкны захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын “Шинжан Шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх хэрэгт холбогдсон юм.
Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй