
Оросын Екатеринбургт уран зургийн галерейд болсон үзэсгэлэн дээр зураачдын дүрсэлсэн нүцгэн эмэгтэйчүүдийн зургийн эмзэг газруудыг далдлахаар болжээ.
Орон нутгийн сэтгүүлч Вячеслав Земляников наалт бүхий зургуудыг интернэтэд байршуулсан байна. Тэрбээр үзэсгэлэн зохион байгуулагчид уран зураг дээрх нүцгэн хүмүүсийг нуухыг шаардсан гэж тэмдэглэжээ. Үүний улмаас олон зураг дээрх нүцгэн эмэгтэйчүүдийн бие махбодийн тодорхой хэсгүүдийг цагаан цаас наан битүүмжилсэн байжээ. Нэн ялангуяа Михаил Булгаковын “Мастер ба Маргарита” романаас үндэслэсэн уран зургууд дээр наалт олноор нь наажээ.
Уг үзэсгэлэнг удирдсан Андрей Сенников нь нүцгэн биесийг хүүхдүүдтэйгээ хамт үзэсгэлэнд ирсэн эцэг эхийн хүсэлтээр наалтаар хаасан гэж тайлбарласан юм.
Андрей Сенников “Эцэг эх бүр өөрийн гэсэн цензуртай байдаг. Зөрчилдөөн байгаагүй. Хэн ч зураг дээрх наалтуудыг цэвэрлээгүй” гэжээ. Хожим нь скотчоор наасан цаасан хуудсуудыг зурагнаас салгаж авчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй