Б.Оюундарь:Шүд, нүүр амны өвчлөл нь 200 гаруй суурь өвчний шалтгаан болдог

2019-12-09

НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Оюундарьтай амны хөндийн эрүүл ахуйн талаар ярилцлаа.

-Шүд цооролтын шалтгаан нь юу байна вэ. Ялангуяа, бага насны хүүхдүүдийн дунд шүд цооролт их байдаг? 

-Амны хөндийг бүрэн эрүүлжүүлсэн боловч шүд угаалт, арчилгаа хангалтгүй байвал шүд цоорох өвчлөл дахин үүснэ. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийн шүд, амны хөндийн эрүүл ахуй, хоол хүнсний хэрэглээнд онцгой анхаарах хэрэгтэй.  Жишээлбэл, нялх хүүхдийн амыг буцалсан усаар цэвэрлэж дасгасны дараа аажмаар насанд нь тохирсон сойз, оог хэрэглэж цэвэрлэнэ. Хүүхэд томрох тусам насны ангилалд тохирсон шүд цэвэрлэгээний бүтээгдэхүүн нь өөрчлөгддөг. Тиймээс  тохирсон бүтээгдэхүүнүүдийг  хэрэглэх нь илүү үр дүнтэй.

Хүүхэд сойзоо өөрөө барьж угаадаг болсон ч угаалтын чанар хангалтгүй байдаг. Зургаа хүртэлх насны хүүхдийн шүдийг асран хамгаалагч нь угааж өгөх хэрэгтэй. Click To TweetХүүхэд бие дааж өөрөө шүдээ сайн угаадаг болсны дараа ч мөн угаалтыг шалгаж, шаардлагатай бол нэмэлтээр угааж өгөх хэрэгтэй.

Сүүлийн үед чихрийн агууламж өндөртэй шүдэнд наалдамхай чанар ихтэй амттан, ундааны хэрэглээ ихэссэн. Хатуулаг ихтэй хүнсний хэрэглээ багасч зөөлөн чанарын хоол хүнс их хэрэглэх болсон нь шүд цоорход нөлөөлж байна. Үүнэс болж   нүүр амны гажиг ч үүсдэг.

Хоол хүнсний бүтэц, чанараас гадна хооллох давтамж үүнд ихээхэн нөлөөтэй.

-“Шүд эрүүл бол бие эрүүл” гэж ярьдаг шүү дээ. Шүд хорхойтоод эмчлэхгүй удах нь бусад эрхтэнд хэрхэн нөлөөлөх вэ?

-Амны хөндийн эрүүл мэндийг хангах нь ерөнхий биеийн эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой.Шүд, нүүр амны өвчлөл нь ерөнхий биеийн 200 гаруй суурь өвчлөлийн шалтгаан болдог. Click To Tweet

Ялангуяа чих хамар хоолой, амьсгалын замын өвчлөлд хүргэдэг.  Цаашлаад  амь насанд аюултай.

 Эрүү нүүр орчмын идээт үрэвсэлт өвчлөлүүдээс сэргийлэх хамгийн энгийн, эхний алхам бол амны хөндийн эрүүл ахуйг сахих юм

. Хувь хүмүүс эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийлгэх, амны хөндийн эрүүл ахуйг сахих, арчилгааны бүтээгдэхүүнүүдийг зөв хэрэглэх зэрэг дадлыг хэвшүүлсэнээр шүдний өвчлөлөөс бүрэн сэргийлж чадна.

-Өөрт тохирсон бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сонгох вэ?

-Амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийн хувьд өдөр тутамдаа зөв хэрэглэж хэвших хэрэгтэй. Насны онцлогт нь тохирсон хэрэгслүүдийг сонгоно. Үүнд зөвхөн оо сойз болон шүдний утас, ам зайлах уусмал зэрэг нэмэлт арчилгааны бүтээгдэхүүнүүд орно. Шүд угаах үед сойзны үс шүдний завсар орох боломжгүй бүдүүн байдаг учраас шүдний завсар болгоныг цэвэрлэж чаддаггүй. Тиймээс шүдний утсаар нэмэлт цэвэрлэгээ хийж шүдээ бүрэн цэвэрлэх хэрэгтэй.  Шүдний завсрыг цэвэрлэлгүй орхисноор нүдэнд ил харагдахгүй завсрын цооролт үүсдэг. Click To Tweet Энэ нь мэдэгдэхгүй явсаар байгаад гүнзгийрч шүдний мэдрэл гэж нэрлэж заншсан зөөлцийг үрэвсүүлж, зовиур өгч эмчид хандаж оношлуулдаг. Энэ үед өвчлөл нь хүндэрч сувгийн эмчилгээ хийх шаадлагатай болдог. Тэгэхээр анхнаасаа урьдчилан сэргийлэх арга хэрэгслүүдээ сайн мэдэж, хэрэглэж заншин шүд цоорох өвчнөөс сэргийлэх хэрэгтэй. Шүдний утаснаас гадна мөн ам зайлах уусмалыг  тогтмол хэрэглэх нь зүйтэй.

-“Эрүүл шүд-Үндэсний хөтөлбөр” хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн хэрэгжилт нь хэр байна вэ?

-Нийт хүн амын эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, эрүүл зан үйл, дадлыг хэвшүүлэх, 2-12 насны хүүхдүүдийн амны хөндийг эрүүлжүүлэх зорилгоор Засгийн газраас 2019 онд “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 2023 он хүртэл шүдний цоорол, түүний хүндрэлийн эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ. Click To TweetҮүний зэрэгцээ   хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлж,  шүдний өвчлөлөөс сэргийлэх мэдлэг мэдээллийг эцэг эхчүүд, багш нарт өгөх юм. Одоогийн байдлаар хөтөлбөрт 92 мянга  гаруй хүүхэд хамрагдаж, шаардлагатай эмчилгээ үйлчилгээг аваад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ