
АНУ-ын ойрын өдрүүдийн үйл ажиллагаа Дэлхийн худалдааны байгууллагаас татгалзаж, дэлхийн худалдааны дүрмийг өөрчлөхөд хүргэж болзошгүй байгаа аж. Энэ тухай Der Spiegel бичсэн байна.
Нийтлэлийн дагуу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ДХБ-ын давж заалдах байгууллагын шинэ гишүүдийг сонгох үйл явцыг хоёр жилийн турш хааж байгаа бөгөөд удахгүй энэ байгууллага татан буугдахад хүрчээ.
Одоогийн байдлаар ДХБ-ын давж заалдах байгууллагад гурван үнэлэгч ажиллаж байгаа боловч тэдний хоёрынх нь хугацаа арванхоёрдугаар сарын 10-нд дуусах гэнэ. Түүгээр ч зогсохгүй тус байгууллага долоон ажлын байртайгаас дөрөв нь хоосон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй