
Умард Солонгосын төрийн төв мэдээллийн агентлаг өнгөрөгч бямба гарагт “Сохаэ хиймэл дагуул хөөргөх талбай дээрээс маш чухал пуужингийн туршилт хийлээ” гэж мэдээллээ.
“Онц сайн үр дүн”-д хүрсэн бөгөөд ойрын ирээдүйд Умард Солонгосын стратегийн байр суурийг өөрчлөх туршилт байлаа гэжээ.
Арванхоёрдугаар сарын эхээр, Умард Солонгосын зүээс АНУ-д Зул сарын бэлэг явуулна гэж анхааруулж байв. Гэхдээ ямар бэлэг байх нь Вашингтон болон Пёонгянг хоорондын яриа хэлэлцээрийн явцад тодорхой болно гэжээ.
Үүнээс өмнө 2017 онд туршсан тив хоорондын баллистик пуужин (ICBM)-гийн эхний туршилтаа Америкчуудад долдугаар сарын 4-ний өдрөөр барьсан бэлэг гэж байсан удаатай. Дараа нь хэдэн сарын хугацаанд хоёр улс хоорондын харилцаа хурцадмал байдалтай байсан юм.
НҮБ дахь Умард солонгосын элчин сайд энэ бямба гарагт “цөмийн зэвсэггүйжүүлэх хэлэлцээр АНУ-тай хийсэн хэлэлцээрийн үед огт яригдаагүй, цэвэр үндэсний улс төрийн хувьд ашигтай байх цаг хожих үйлдэл байсан гэж ярижээ.
Хойд Солонгосын элчин сайд энэ бямба гаригт “АНУ-тай хийсэн хэлэлцээрийн үеэр цөмийн зэвсгээс ангижруулах талаар огт яригдаагүй, дотоодын улс төрийн хувьд давуу тал бий болгохын тулд цаг хугацаа хожих заль байсан” гэж НҮБ-д хэлжээ.
“Бидний хувьд АНУ-тай цаашид яриа, хэлэлцээр хийх шаардлагагүй. Умард Солонгосыг цөмийн зэвсэггүйжүүлэх асуудал хэлэлцээрийн ширээний гадаа байна” гэж элчин сайд Ким Сонг хэлжээ.
Эх сурвалж: cnn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй