
Италийн Губбио (Италийн төвийн Умбрия муж) коммунд дэлхийн хамгийн том шинэ жилийн модыг гэрэлтүүлэх ёслол болж өнгөрлөө.
750 метр өндөр, 450 метр өргөнтэй зул сарын гацуур мод нь 700 гаруй неон гэрлээр бүтээгдсэн, 20 метрийн урттай цахилгаан кабелиар холбогддог гэрлийг Ингино уулын өмнөд энгэрт суурилуулсан аж. Модны оройг зул сарын одоор чимэглэсэн бөгөөд 5 минут тутамд өнгө нь өөрчлөгддөг гэнэ.
Сайн дурынхны санаачлагаар неон модыг Губбиод 38 жил дараалан гэрэлтүүлжээ. 1991 онд Гиннесийн амжилтын номонд дэлхийн хамгийн том шинэ жилийн модны жагсаалтад багтжээ. 2014 онд Пап лам Францис биечлэн модыг асаажээ.
Энэ жил төслийн зохиогчид очсон хүмүүст бүгдэд нь энэ зул сарын гацуур модыг гэрэлтүүлж, хайртай хүндээ зориулахыг санал болгож байна. Бүх орлогыг Save The Children хүмүүнлэгийн санд шилжүүлжээ. Та өвөрмөц гацуур модыг 1-р сар хүртэлүзэж биширч болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй