• Цагаан ордон дахь Меланиа болон Иваниа Трамп нарын харилцаанд ан цав үүсчээ

    Меланиа Трамп болон Иванка Трамп хоёул АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын амьдрал дахь хамгийн гол эмэгтэйчүүд юм. Хоёул үзэсгэлэнтэй, ухаалгийн сацуу АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд хоёул ижил хэмжээний эрх мэдэлтэй гэж хэлж болно. Сүүлийн хориод жилийн хугацаанд халуун дотно байсан хойд ээж, охины харилцаанд Цагаан ордонд нүүж ирснээс хойш ан цав үүссэн гэж Трампын гэр бүлтэй ойр байдаг эх сурвалж мэдээлжээ. Хоёуланг нь танидаг нэгэн эрхэм тэднийг харилцааг “найрсаг боловч тийм ч дотно биш” хэмээн дүрсэлсэн байна. Меланиа Трампын хэвлэлийн төлөөлөгч болох Стефани Грисхам “өнгөрсөн хугацааны турш дотно байсан шигээ одоо ч хэвээрээ байгаа” гэсэн хариуг өгсөн байна.

    АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын  анхны ганцаараа хийсэн аялал Африк тив рүү байсан бол Иванка ч мөн адил Африк тивийг сонгожээ. Гардан зохион байгуулж байгаа арга хэмжээ бүртээ зориулж богино хэмжээний бичлэг бэлтгэн хүргэх шинэ туршлагыг анх Тэргүүн хатагтай Цагаан ордонд нэвтрүүлжээ. Харин одоо Иванка Трамп ч адил дуу оруулга, хөгжим бүхий богино хэмжээний бичлэг хийх болсон байна.

    АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Меланиа Трамп явсан тохиолдолд том охины рейтинг буурч, харин тэргүүн хатагтай байхгүй үед Иванка олны анхаарлын төвд ордог дүр зураг олонтаа харагддаг.Трампын амьдрал дахь хоёр эмэгтэйчүүд урд, хойд суудалд ийнхүү дараалан суух болсон нь тэдний харилцаанд ан цав үүсгэжээ.

    Мөн Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр гэр бүлийн амьдрал улс төрийн тавцанд шилжсэн нь тэдний харилцаанд ихээр нөлөөлсөн. Тэр үед Меланиа Трамп сонгуулийн кампанит ажилд оролцон улс даяар явахаас илүү бага хүүдээ санаа тавин Нью Йорк хотноо үлдэхийг илүүд үзсэн бол Иванка Трампын хувьд кампанит ажилд оролцож явлаа.

    Ерөнхийлөгчийн охин гэр бүл хийгээд удирдлагын төвшинд ч хамгийн нэр хүндтэй эмэгтэй нүүр царай хэвээр үлдэж, тэр даруй Вашингтон руу нүүж, аавынхаа ахлах зөвлөхийн орон тоог хаших болсон юм. Уламжлалт ёсоор тэргүүн хатагтайн гүйцэтгэдэг эмэгтэйчүүд, гэр бүлд тулгамддаг асуудалд илүү анхаарлаа хандуулж эхэлжээ. Иванка Трамп эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд өсөн дэвжих, хүүхдийн татварт хөнгөлөлт үзүүлэх, хүүхэд, залуучууд руу чиглэсэн STEM хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлжээ.

    Эх сурвалж: cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • АНУ-ын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ардчилсан намд үйлчилдэг учраас ардчилсан намынхан хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Трампын болон түүний гэр бүлийнхнийг муулж нэр хүндгүй сонгуульд ялагдуулах гэсэн хөөрхийлөлтэй арга юм. 

    • Za uuniig bas hen bicheed unav . Hagalan butargadag , tegeed uursduu hagarch butran gashuun zovlond unadag Mongol zangaaraa Mongolchuud maani uursduu hagarch hemhereed duusch bgaan bagadaad savaagui nohoi sarand hutsahiin ulgereer Amerikiin eronhiilogchiin ger buld an tsav gargah geed oroldoj bgaa ymuu !? Tsaaduul chin daanchig toohguidee ! Ymar jalga dovniihoo uzelees bolood tolgoin olgoi boltson Mongaalchuud bish !  Aygui bol Nyamdorj Uvs aimgiinhaniig AH-iin esreg hudlaa turhirch tuuniihee hariudn nasaaraa UIH-iin gishuun bug bolj bgaatai ijil ym buu bod uher Mongaalchuudaa !

    Холбоотой мэдээ