
Өнөөдөр УИХ-ын чуулганаар УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хуулиар эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 30 хувьд хүргэх шаардлагатай гэсэн байр сууриа хатуухан илэрхийллээ. Хэрвээ УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нэр дэвших квотыг 30 хувьд хүргэхгүй бол НАМЭХ улстөрийн акц хийхээ тэрээр мэдэгдлээ. Д.Сарангэрэл МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр хоёр сар орчмын өмнө сонгогдсон билээ.
Д.Сарангэрэл:
-Сонгуулийн тухай хуулиар хоёр байр суурь илэрхийлье. Нэгдүгээрт, юуны өмнө 50:26 гэдэг хувилбарыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Санал хаягдахгүй байх, савлагаанд өртөхгүй байх, эмэгтэйчүүдийг дэмжих боломж байгаа учраас 50:26 гэсэн холимог тогтолцоо байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ Үндсэн хуулиа зөрчихгүйгээр том, жижиг мажоритар байх нь манай улсын эрх ашигт нийцэх хувилбар байна гэж үзэж байна.
Эмэгтэйчүүдийн тухайд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалантэй санал нийлэхгүй байна. 20,30 хувийн квот зөвхөн эмэгтэйчүүдэд бус эрэгтэйчүүдэд ч гэсэн хамааралтай гэж та сая хэллээ. Хэрэв эмэгтэйчүүдэд хамааралгүй байсан юм бол өнгөрсөн 2016 оны сонгуулиар МАН яг 20 хувьд тааруулаад 16 эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Тэгэхээр энэ эмэгтэйчүүдэд хамааралтай гэдэг нь шууд харагдаж байна.
Би эрчүүдийг хүндэлдэг. Гэхдээ өнөөдөр 20,30 жил эрчүүд давамгайлсан, ноёлсон улс төр л Монголд явлаа. Энэ хэрээрээ улс оронд гарсан томоохон өөрчлөлт харагдахгүй байгаа шүү. Click To TweetУлс орноо хөгжүүлж, улс төрөө цэгцлэх шаардлагатай байна.
Би өөрийгөө хэлээгүй. Би өөрийн тойрогтой. Тойрогтой идэвхтэй сайн ажиллаж байгаа. Иргэд маань намайг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Итгэлийг нь авахын тулд би улам хичээх болно. Бусад чадвартай чансаатай эмэгтэйчүүд орж ирж, улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн хүч чадлаа зориулаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
2015, 2016 онд УИХ-ын тухай хуульд эмэгтэйчүүдийн квот 30-аас доошгүй байсан. Гэтэл сонгуулийн өмнөхөн 30 гэсэн квотыг 20 болгосон. Буцаад сэргээх тухай л асуудал ярьж байна. Click To TweetБилэгт гишүүн Норвеги улсаар жишээ авч зөв юм ярьсан.
Бид Норвегийн гишүүдтэй уулзсан. Парламентынх нь гишүүдийн 50 хувь, Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь эмэгтэй гишүүд байна. Ингэснээр улс орон нь хожиж байна. Яагаад гэхээр бүх салбарт хөгжил нь тэнцвэртэй явах боломжийг жендерийн тэгш байдал нь хангаж байна. Сүүлийн үед зарим улс орон Батлан хамгаалах яамны сайд, ЦЕГ—ын даргаараа эмэгтэй хүнийг томилж байна. Эрчүүдийн гэдэг салбарт эмэгтэйчүүд хэрэг болсны илэрхийлэл гэж бид ойлгож байгаа.
Тиймээс 2020 оны УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгох асуудлыг улс төрийн бүх намууд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн эрх ашиг бус Монгол Улсын хөгжлийн тэнцвэртэй тогтвортой байдлын үүднээс энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Click To TweetТиймээс эмэгтэйчүүд олдохгүй байна,20 хувь нь хангалттай гэдэг яриагаа эрчүүд зогсоо. Та нар маань улс төрд ноёлоод айхтар гийгүүлсэн юм байхгүй байгаа шүү.
Өнгөрсөн сонгуулиар эмэгтэйчүүдийн 30 байсан квотыг 20 болгоход ялзарсан улаан лооль, түүхий өндөг шиднэ гэж хэсэг гүйлдсэн. Эмэгтэйчүүд өр зөөлөн учраас ийм зүйлийг хийгээгүй. 2020 онд тэвчээртэй байдал маань алдагдах байх шүү.
Тиймээс сонгуулийн хуулийн ажлын хэсэг ялангуяа дэд дарга та энэ асуудалд онцгойрон анхаараасай гэж хүсэж байна. Тэгж ярих юм бол УИХ-д эмэгтэйчүүдийг дэмжсэн эрчүүд ахалсан лобби бүлэг үүсэн байгуулагдах ёстой гэж бодож байна. Тэрийг ахлах эрэгтэй улс төрч их азтай байх болно. Монголын хүн амын 51.3 хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийг дэмжлэгийг авах тийм зоригтой эр хүн УИХ-аас гараасай гэж хүсэж байгаа шүү.
Хариуд нь УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “Хууль санаачлагч нэр дэвшүүлэхдээ 20-иос доошгүй хувийг нэр дэвшүүлэх ёстой гэж үүрэгжүүлж байгаа байхгүй юу. Би өчигдөр эмэгтэйчүүдийн том зөвлөгөөнд оролцохдоо бид эмэгтэйчүүддээ боломж олгоогүй юм байна гэдгийг ойлгосон. Дэлхийн банкны хийсэн судалгаагаар хэрэв эмэгтэйчүүдэд бүх боломжийг олгох юм бол тухайн улсын ДНБ-нийхээ өсөлтийг 30 хувьд хүргэх нуугдмал бололцоо байдаг юм байна. Тэгэхээр бид хүн амын 51 хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүддээ улс орноо удирдах боломжийг олгох ёстой гэж ойлгож байгаа. Өнөөдрийн судалгаагаар 2016 оны УИХ-ын сонгууль 13 эмэгтэй гишүүнтэй болсон. Аль ч их хуралд 13 гишүүнтэй байсан түүх байхгүй шүү . Энэ бол маш том дэвшил. Үүнээс битгий буугаасай гэж бодож байна. Судалгаагаар орон нутгийн болон аймгийн иргэдийн хуралд байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл 38 хувьд хүрсэн юм билээ. Үүнээс битгий буураасай гэж бодож байна. Тиймээс аль болох эмэгтэйчүүдийг дэвшүүлэх улс төрийн сонгогдох эрхийг нь өгөх боломжийг энэ хуулиар аль болох дэмжиж өгнө. Үүн дээр ямар нэгэн хязгаарлалт хориглолт байж болохгүй гэж бодож байна” гэлээ.
УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн,НЭМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл “Энэ ярианууд цонхны цаанаас чихэр долоолгож байгаатай адил байгаа шүү. Тиймээс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангах баталгаа бол Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 30-аас доошгүй хувь гэж зайлшгүй оруулах шаардлагатай. Энэ асуудлыг шийдэхгүй бол НАМЭХ улс төрийн акц зохион байгуулах болно. Танд үүнийг анхааруулж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн, НАМЭХ-ын Ерөнхийлөгч Д.Сарангэрэл эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 30 хувьд хүргэхгүй бол улстөрийн акц хийхээ мэдэгдлээ.
Posted by Gereg.Mn on Friday, December 6, 2019
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 cэтгэгдэлтэй
Одоо 30 хувьд хүргэх болсон байхаа.Дэмжиж байна.
Одоо байгаа МАН ЫН эмэгтэй гишүүд ШИГ ХҮМҮҮСИЙГ СОНГООД НЭМЭР БАЙНА УУ. БОЛОВСРОЛ ӨНДӨРТЭЙ ЧАДВАРЛАГ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙВАЛ УЛС ТӨР ЭРҮҮЛЖИХЭД НЭМЭРТЭЙ.
Одоогийн эмэгтэй гишүүдээс за яахав дээ гэвэл Нарантуяа гишүүн байж болох юмуу даа, бусад нь бол ёстой хэрэггүй дээ Ямар айхтар хулгайч бүсгүйчүүд байдгыг энэ хэдэн эмэгтэй гишүүдээс харлаа.
Emegteichuud nemer bagatai yumaa!!!
Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй Ямаа туйлаад янгиа эвдэхгүй
Эрэгтэй, эмэгтэй гэж хүчээр квотлох хэрэггүй. Сонгогчид эр, эм гэхээсээ илүү тухайн хүний хэр шударга, ажил хэрэгч, хийсэн бүтээсэн юмтай., зөв төлөвшилтэй хүн бэ гэдгийг дүгнэж сонголт хийнэ байх .
Энэ коммент бичээд байгаа улсуууд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ямар ч ойлголтгүй юм байна.Угаасаа дан балиар эрчүүд байгаа улстөрд эмэгтэйчүүд яаж олигтой харагдахав дээ. Эмэгтэйчүүдийг олон болгоод үз л дээ.Тэгээд солиор
Ер нь л шудрага биш байдлаар ховоот тогтоогоод байгаа гэдгийг хэнч ойлгоно: Ер нь бол хүн амд эзлэж байгаа хуваарь нь ховоотлож нэр дэвшүүлвэл шудрага биш үү. Эмэгтэйчүүд монгол улсын хүн амын 51 гаран хувийг бүрдүүлж байгаа гээд байгаа биз дээ. Тэр хуваарь намууд гишүүдээ нэр дэвшүүлэх тогтолцоог бүрдүүлэх нь хэрэгтэй биш гэж үү?
Ѳнѳѳгийн УИХ-ын эмэгтэй гишүүдээс ѳѳр ухамсар сэтгэхүйтэй хүнлэг шударга боловсролтой эмэгтэйчүүдийг сонгох ёстой. Намаас дэвшүүлсэн бүхнийг бүү согго
Чи тэр өөрийнхөө салбартаа л сайда хий. Монголын эрүүл мэндийг самраад хаялаа.Одоо квот мвот гээд битгтй чалч.Төрд байсан эмэгтэй гишүүдийн нэриыг баастаад та нар шиг юмнууд УИХ байсан ч яалаа…Бүгд Монголд байгаа хар хэргүүдтэй орооцолдсон балиар авгайчууд…
Zuv zuitei 30-35 huvid hurgeh heregtei emegteichuudiin kvot. bid suuliin ued guitsetgegcg bolj yamarch eregteichuudiin ard amjilttai yavaa emegteichuud bid bdag.
Demjijj baina
МАН-ын эмэгтэй гишүүд эх хүн байж ирэйдүйн хүүхдүүдийнхээ хоолыг булаасан,жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг боймолсон тийм байж одоо дахин юу хийнэ гэж дахин сонгогдох юм вэ.