• Дэлхийн 2-р дайны үеийн 100 тонн алтыг Польш руу зөөвөрлөв

    Дэлхийн 2-р дайны үед Польшийн алтны нөөцийг гурван газарт нууцаар зөөвөрлөж, Лондон, Нью-Йорк, Оттава зэрэг хотод хадгалжээ.

    Саяхан Их Британийн “Sky News” сайтын мэдээлснээр, 5  орчим тэрбум ам.долларын үнэ бүхий 100 гаруй тонн алтыг цагдаа нар нисдэг тэргээр Лондон дахь нууцын зэрэглэлтэй нисэх онгоцны буудалд аваачин ачааны онгоцоор Польш руу найман удаа тээвэрлэсэн байна.

    Алтыг Польшийн Үндэсний Банкинд хадгалж байгаа бөгөөд алт шилжүүлэх ажиллагаа бүрэн дууссаныг албаны тал баталж, алсдаа дурсгалын зоос үйлдвэрлэж энэхүү үйл ажиллагааг тэмдэглэх тухайгаа мэдэгджээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ