Art Basel үзэсгэлэнгийн үеэр “Скотчоор тогтоосон гадил” бүтээл 120 мянган ам.доллараар зарагджээ

2019-12-06
Энэ долоо хоногт АНУ-ын Миамид болсон Art Basel арга хэмжээний үеэр ханан дээр скотчоор тогтоосон гадилыг нэгэн худалдан авагч 120 мянган ам.доллараар худалдан авчээ. “Скотчоор тогтоосон гадил”-ын гурван хувилбараас хоёр нь аль хэдийн зарагдсан бол хамгийн сүүлчийн хувилбарыг нь 150,000 ам.доллараар худалдах аж.
Италийн уран бүтээлч Мауризио Каттелан нь 15 жилийн хугацаанд анх удаа дуудлага худалдаанд оролцон, бүтээлээ худалдсан нь энэ юм. Түүний “Скотчоор тогтоосон гадил” бүтээлийг Парисын контемпорари урлагийн Перротин музей гурав дах өдөр анх удаа олон нийтэд танилцуулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ