• “Приус” унаж байгаа нөхцөлд евро 5,6 стандартын шатахуун хэрэглэх боломжгүй

    Манай улс одоо евро 4 стандартын шатахуун хэрэглэж  байгаа. Зарим хүмүүс чанаргүй шатахуун хэрглэж байгаагаас болж  автомашинаас хорт хий ялгарч байна гэлцэж буй. Манайх шатахуунаа ОХУ-ын Роснефть, Ангарска зэргээс авдаг. Эдгээр компанийг чанаргүй шатахуун нийлүүлж байна ч гэлцдэг. Гэвч энэ нь  ташаа ойлголт гэдгийг энд онцлон хэлье. Манай улсад шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй аж ахуйн нэгж бий. Эдгээрийн ихэнх нь хольж, найруулж  чанаргүй хуурамч шатахуун түгээдгээс болж өнөөдөр автомашинаас хүхрийн хийн агууламж өндөр хорт утаа гарч байгаа юм.

    Худалдаа аж үйлдвэрийн танхимын газраас шатахууны евро 5 стандартыг батлуулж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж, дөрөвдүгээр сарын 15 гэхэд 50 хувьтай болгоё гэдэг  байр суурийг илэрхийлсэн. Үүийг нь шатахуун импортлогч компаниуд ч  зөвшөөрч тохиролцсон байдаг.

    Гэхдээ өнөөгийн нөхцөлд евро 5,6 стандартын шатахуун хэрэглэх боломжгүй учраас  бодит ажил  болоогүй хэрэг.

    Өдөрт ойролцоогоор 840 мянган  машин замын хөдөлгөөнд оролцдогоос 47 хувь буюу 350 гаруй мянга нь приус автомашин байдаг ажээ.  Монголчуудын олонх приус, аксент маркийн автомашин унаж байгаа нөхцөлд шатахууны стандартаа өөрчлөх боломжгүй.

    Учир нь эдгээр автомашинууд евро 5,6 стандартын шатахуун хэрэглэхэд моторын хүчин чадал нь дийлэхгүй. Нэг үгээр хэлэхэд, евро 5, 6 стандартын шатахуун үнэтэй тансаг бидний мэддэгээр 5/70, жи-класс зэрэгт машинд тохирно.

    Приус, аксент зэрэг машиныг анх үйлдвэрлэхдээ  евро 3,4 стандартын шатахуун хэрэглэхэд тохирсон моторыг тавьсан байдаг байна.

    Тиймээс Монголын автомашин парк шинэчлэл хийдэггүй л юм бол евро 5 стандартыг оруулж ирэх хараахан болоогүй.

    Манай улсын  шатахууны жилийн нийт хэрэгцээ 1.6 сая тонн байдгаас  70 хувь нь дизелийн түлш, 26 хувь нь автобензин, 4 хувь нь газ. Гэхдээ одоогоор евро 5 стандартын шатахуун бага хэмжээгээр орж ирж байгаа. Нийт шатахууны 6-7 хувийг эзэлдэг.

    ЖОЛООЧ НАР ШАТАХУУНААС ҮҮДЭЛТЭЙ  АВТОМАШИНЫ ГЭМТЭЛД ЖИЛД 2 ТЭРБУМ 400 САЯ ТӨГРӨГ  ЗАРЦУУЛДАГ

    Евро 5 стандартын шатахуун нь бусад автобензинээс даруй 50-100 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагддаг. Тиймээс  машиндаа хайртай, боломжтой хэсэгхэн хүмүүс худалдаж авдаг байх нь.

    Харин үлдсэн хэсэг үнэтэй машины эзэд хямд шатахуун сонгодог. Гэвч  евро 4 шатахуун үнэтэй автомашинуудад  тохирдоггүй. Хольж, найруулдаг учраас үнэтэй машины эд анги амархан эвдэрдэг ажээ. Судалгаагаар үүнийг ч  тогтоосон байдаг.Өөрөөр хэлбэл, машинуудын эд анги доголдох, бензин нацос нь шатах, мотор цохих гэх мэт эвдрэл нь шатахуунтай холбоотой юм.

    Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос томоохон гэсэн Мөнххада, Тоёото зэрэг   40 авто машин засварын төвийг сонгон судалгаа хийжээ. Ингэхэд өдөрт дунджаар 25-40 автомашин шатахуунаас үүдэлтэй гэмтлээр засварын газарт орж ирдэгийг тогтоосон байна.

    Засварын хөлс нь 25 мянган төгрөгөөс нэг сая 800 мянган төгрөгийн хооронд байдаг гэхээр   жилд 2 тэрбум 400 сая орчим төгрөгийг зөвхөн шатахуунаас үүдэлтэй гэмтэлд жолооч нар  зарцуулдаг ажээ.

    Судалгаанд хамрагдсан  автомашин нь бүх төрлийн гэхдээ ихэнх нь том  буюу ландкрузер, жи-класс зэрэг үнэтэй машин  байсан байна.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ