Зимбабвегийн эрүүл мэндийн систем шалдаа бууж, шинээр төрөгсөд нь шалан дээр мэндэлж байна

2019-12-05

Зимбабве улын Хараре нийслэл дэх хуурч хууларсан шалтай, хуучирч муудсан тавилгатай энэ жижиг байшин сүүлийн сар гарангын хугацаанд төрөх эмнэлэг болжээ.

Орон сууцны эзэн 69 настай Эстэр Гвенагийн хэлснээр өнгөрсөн сар хүрэхгүй хугацаанд 250 гаруй нярайг эх барин авсан байна. Гурван сарын өмнөөс улсын эмнэлгүүдийн хэдэн зуун бага эмч, сувилагчид Засгийн газартаа цалинг нь өсгөх шаардлага тавин, ажил хаялт хийжээ. Тус улсын бага эмч, сувилагчдын хувьд 200 ам.долаар буюу  544 мянга орчим төгрөгийн цалинтай. Цалинг нь 500 хувь давсан инфлицитай, амьдралын өртөг өндөртэй нь харьцуулбал хаанаа ч хүрэхгүй хэмээцгээж байна.

Анхдагч эрүүл мэндийн үйлчилгээ байтугай хоол хүнсээ залгуулах чадваргүй, ядуурлын төвшинд орсон 14 сая иргэдийн хувьд Гвена мэтийн хүнээс тусламж авах болжээ. Гвенагийн хувьд нутгийн Апостол шашны нэгдлийн гишүүн бөгөөд өөрөө бие даан эх барих арга барилд суралцжээ. Түүнийг ийнхүү 250 хүүхдийг эх барисныг нь орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр орчин үеийн  Флоренс Найтингейл хэмээн нэрлэх болсон байна. 

Эх сурвалж: newzimbabwe

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ