
Нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдол харьцангуй багассан ч автомашинаас гарах хорт утаа асуудал болоод байна. Замын хажуугаар явахад автомашинаас муудсан өндөг ч юм шиг өмхий үнэртэж, яндангаас нь ус дусалж харагддаг. Төмрийн элемент орсон хүнд агууламжтай байхаар үнэр гардаг байна.
Өөрөөр хэлбэл, шатахуун нь хольцтой асуудалтай байгаа учраас бүрэн шаталт явагдахгүй үнэр гарч, агаар дахь хүхрийн хийн агууламж өндөр байгаа ажээ.
Үндэсний статистикийн хорооноос Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисын дундаж агууламж 2019 оны аравдугаар сард өмнөх оны мөн үеэс хүхэрлэг хий 0.013 мг/м3 буюу хоёр дахин их, азотын давхар исэл 0.007 мг/м3 буюу 20.9 хувиар их байгааг мэдээлсэн.
Ашигт малтмал, газрын тосны газрын 37 дээжид хийсэн шинжилгээний дүнг Монгол улсын Дизель түлшний Евро MNS:0216:2017 дугаартай стандарттай харьцуулан үзэхэд, хүхрийн агууламж стандартын шаардлага хангасан дизель түлш байхгүй бөгөөд 8.8-117 дахин их хүхрийн агуулгатай түлш борлуулагдаж байгаа нь харагдаж байна.
Харин Дизель түлш Евро-5 хувьд долоон дээжийн шинжилгээний дүнг харвал 2-4 дээж нь хүхрийн агууламж 1.1-8.8 дахин их байна. Click To TweetСтандартад зааснаас хэд дахин өндөр хэмжээний хүхрийн агууламжтай дизель түлш болон автобезин худалдаалагдаж байгаа нь шинжилгээний дүнгээр батлагдаж байна.
Дээрх шинжилгээнээс харахад Роснефть манайд чанаргүй шатахуун нийлүүлж, тэрийг нь шатахуун импортлогч компаниуд импортолдог уу гэсэн асуулт гарч ирж байна. Гэвч үгүй юм.
Манай улсын шатахууны жилийн нийт хэрэгцээ 1.6 сая тонн байдгаас 70 хувь нь дизелийн түлш, 26 хувь нь автобензин, 4 хувь нь газ.
Монгол Улсад гадаад дотоодын 30 гаруй компани 22 төрлийн нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг нэг ч төгрөгийн татваргүйгээр оруулж ирдэг. Click To Tweet Тэр тусмаа керосин, нафта, зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг жилд дунджаар 100 мянга гаруй тонныг импортолдог. Эдгээр нэмэлт бүтээгдэхүүн нь хуурамч шатахуун гаргах түүхий эд нь болдог. Дээрх 22 төрлийн нэмэлт бүтээгдэхүүн нэг ч төгрөгийн татваргүй орж ирсээр байгаа цагт хуурамч шатахуун тасрахгүй, бид хүхэртэй агаараар амьсгалж хордсоор байна. Өөрөөр хэлбэл, шатахуун импортлогчид цэвэр шатахуунаа хольж найруулдаг, өөр төрлийн нэмэлт бүтээгдэхүүн ашиглаж хуурамч шатахуун гаргадаг гэсэн үг.
Монгол Улсын стандарт MNS0216/2017 –ийн 5.6, 5.4-т Монгол Улсад шатахуун импортолж, станц ажиллуулж байгаа компани аливаа төрлийн автобензин, дизелийн түлшинд нэмэлт бодис нэмж хольж болохгүй гэсэн заалт байдаг. Гэтэл үүнийг зөрчиж шатахуун импортлогчид хольж, биднийг хүхэртэй агаараар амьсгалуулж байна.
Энгийнээр тайлбарлабал, өөр кофег хооронд нь найруулаад старбаксийн кофе гээд зарж байгаатай агаар нэг. Гэтэл доторх нь өөр кофе. Хэзээ ч старбаксийн кофе шиг гоё амттай байж чадахгүй, ууж байгаа нь таашаал авч чадахгүй, уухад кофе л амтагдана. Үүнтэй яг ижил. Хольцтой шатахуун автомашины хөдөлгүүрт бүрэн хүчин чадал өгөөд тэсрэлт өгч явахгүй, хорт утаа хаядаг байх нь.
ШАТАХУУНЫГ ХУУРАМЧ ЭСЭХИЙГ ШАЛГАХАД АМАРХАН
Шатахууныг хуурамч байна уу үгүй юу гэдгийг шалгах энгийн хялбар аргууд олон байдаг.
Тухайлбал, дээр үеийн орос дэвтэр эсвэл бичгийн цаасан дээр нэг дуслыг дусаагаад үзэхээр цэвэр шатахуун тос даана.
ХУУРАМЧ БУЮУ ХОЛЬЦТОЙ ШАТАХУУН ТОС ДААСАН ХЭСЭГ НЬ ХАРАГДАЖ БАЙГАА БОЛОВЧ ГАДНА ТАЛААРАА УСАРХАГ ХҮРЭЭ ҮҮСНЭ.
Мөн шилэнд шатахуунаа хийгээд цонхны тавцан дээрээ наран хэсэгт тавиад маргааш өглөө ероолд нь тунадас үүссэн байвал хольцтой байна л гэсэн үг.
ШАТАХУУНЫ ЧАНАРТ НӨЛӨӨЛЖ БАЙГАА ХҮЧИН ЗҮЙЛС
Түүнчлэн бид мэддэггүй анзаардаггүй шатахууны чанарт нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйл бий.
Манай улс шатахуун зөөх машины стандартгүй
ОХУ-аас вагоноор ирж байгаа шатахуунууд оросын стандартаар ирдэг. Харин манайд ирснийх нь дараа шатахууныг зѳѳдѳг зѳѳврийн машинуудын стандарт гэж зүйл Монгол Улсад байхгүй. Энэ зѳѳврийн машинуудад хана буюу хавхлагийг тѳмѳр гагнаж хийсэн байдаг. Нэг талд нь 92, нѳгѳѳ талд нь дизел түлш хийх зориулалттай. Машин тоормос гишгэх бүрт шатахуунд цалгилт үүсэж, хавхлаг хананд үүсдэг байна. 15 см ханзархад шатахуун их бага хэмжээгээр холилдоно. Энэ ч гэсэн тухайн шатахууны чанарт нѳлѳѳлдѳг байх нь.
ШТС-ууд шатахуун хадгалдаг ёонксоо цэвэрлэдэггүй
Шатахууны чанарт нѳлѳѳлж байгаа дараагийн нэг асуудал нь шатахуун түгээх станцуудын шатахуун хадгалдаг ёонкс юм. Зарим нь газар булсан ч байдаг. Шатахуун хадгалдаг эдгээр ёонксыг зургаан жилд нэг удаа цэвэрлэх ёстой гэсэн Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан хэрэгждэггүй зѳвлѳмж бий. Шатахууны ёонксыг цэвэрлэхийн тулд зориулалтын хувцас багаж хэрэгсэлтэйгээр мэргэжлийн хүмүүс орж цэвэрлэх ёстой байдаг байна. Нэг шатахуун түгээх станцыг цэвэрлэхийн тулд нэг сар хаах ёстой. Манай улсын шатахуун импортлогч компаниуд шатахуун хадгалдаг ёонксоо цэвэрлэж нэг сар хааж байсан явдал түүхэндээ байхгүй гэдгийг бид мэднэ. Цэвэрлэхгүй удах тусам шатахууны чанарт нѳлѳѳлдѳг. Яагаад гэхээр тѳмрѳн дотор шингэн байх тусам зэврэлтэд идэгдэж лаг үүснэ. Үүссэн лаг мэдээж савны ёроолд тунана. Шатахуун соруулдаг нацос нь ёоксны дор байрлана. Нацос татахаар эхэлж лагаа сорно тэр нь шатахуунтай холилдож автомашинуудын банканд орно.
Багцлаад хэлхэд,
- Шатахуун түгээх станцуудын шатахуун хадгалдаг ёонксыг цэвэрлэдэг болох
- Шатахуун зѳѳвѳрлѳдѳг машинуудад стандарт тогтоох
- Нэг ч тѳгрѳгийн тавтаргүйгээр орж ирж байгаа нефтийн 22 тѳрлийн нэмэлт бүтээгдэхүүнд татвар тогтоох
Дээрх гурван асуудлыг цэгцэлж байж бид цэвэр шатахуун хэрэглэж, агаар дахь хүхрийн хийн агууламж багасна.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос 2016 онд шатахууны дээжийг ОХУ-ын Роснефть компанийн лабораторит шинжлүүлэхээр илгээжээ. Хариу нь “манай шатахуун биш байна” гэж ирсэн гэдэг. Уг нь бид Роснефтээс шатахууныхаа дийлэнх хувийг импортолдог байтал манайхан тус компаниас авсан шатахуунаа биш болтол нь хольдог эсвэл өөр төрлийн нэмэлт бүтээгдэхүүн хольж шатахуун гаргадаг болж таарах нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 cэтгэгдэлтэй
Энд хяналт тавьдаг байгууллага байгаа биз дээ. Эд юу хийж байна. МХЕГ гэж өнгөрсөн хойно нь баахан сүржигнэдэг байгууллага байна. Ажлаа хийгээчээ МХЕГ, ШӨХТГ-ынхан том том юм ярьсан түшмэдүүд
Муу ёр, есөн шид нь бүрдсэн орон болж дээ
shat shatandaa hariutslaga gej bhgvi bvgd onoodriin hooloo bodoo ireedvigee balldag archaagvi uhaan muutai hvmvvseer dvvrsen Serj har mongold iim bhd bvgd dvrweh hvseltei blgvi yahu de