Хэргийг дахин сануулбал, “ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү албан тушаалаа урвуулан ашиглаж, тус компанийн агуулахад байсан, санхүүгийн бүртгэлд оруулаагүй 24.5 тонн мазутыг “Цагаан давс” ХХК-ийн захирал Д.Баатар нар 24.2 сая гаруй төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөнгийг нь хувьдаа завшсан гэж үзэж, прокуророос яллах дүгнэлт үйлджээ.

“ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргийг шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж прокурор, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар АТГ-аас мэдээлж байсан.
Уг нь тэдний шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн даваа гарагт товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон тул шүүх хурлын товыг тун удахгүй дахин зарлах гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй