KARAKORUM ICE FESTIVAL 2019” мөсөнд авиралтын тэмцээн Орхоны хүрхрээнд болно

Байгаль орчин аялал жуулчлалын яам,“Монголия Экспедишнс энд турс” ХХК, Монголын уулчдын үндэсний холбоо, Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо хамтран “KARAKORUM ICE FESTIVAL 2019” мөсөнд авиралтын 8 дахь удаагийн цомын аврага шалгаруулах тэмцээнийг арванхоёрдугаар сарын 7,8-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Орхоны хүрхрээнд зохион байгуулна.  Тэмцээний зорилго:

  • Уулын спортын төрөл болох мөсөнд авиралтын төрлийг олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх
  • Уулын спортын энэхүү төрлөөр сонирхогчдийн тоог нэмгдүүлэх, үндэсний шигшээ баг бүрдүүлэх
  • Тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, уулын спортын клубуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх
  • Аялал жуулчалын өвлийн эвент арга хэмжээ болгох

Энэ удаагийн тэмцээнд аймаг сум дүүргүүдээс шалгарсан болон нийслэлийн их дээд сургууль, зэвсэгт хүчний байгууллагууд, уулын спортын холбоод, клубууд бие даан оролцох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ