Т.Сумъяахүү: Би туялзуур сэлэмний спортыг чийрэгжих талаас нь харж, хичээллэдэг

Өглөөнөөс эхлэн үдшийн бүрий, хүртэл заримдаа яаралтай захиалга орж ирсэн тохиолдолд шөнө ч суугаа ажил хийдэг Т.Сумъяахүү эрүүл мэнддээ анхаарал тавьж, Fleche Fencing клубд сэлэмний спортоор хичээллэг. Тэрээр Эко Гифт хоршооны ажилтан бөгөөд гурван жилийн өмнөөс эхлэн хүний биед ямар ч харшил өгөхгүй, 100 хувь дахивраар бүтдэг бүтээгдэхүүнүүдийг хийж эхэлжээ.

Ажил болгон эхэндээ амаргүй санагдадгийн адил ,Т.Сумъяахүү “Эхний гурван сарын хугацаанд миний хийсэн бүх загвар гологдож байсан. Ёстой яая даа л гэж бодогдож байлаа” хэмээсэн юм.

Эко Гифт хоршоо нь анх Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос санаачилж, н.Болормаа үүсгэн байгуулагчтайгаар 2014 онд үйл ажиллагаагаа эхэлжээ. Эко Гифтийнхэн өөрсдийн гараар хоёрдогч түүхий эд болох сонингийн цаасыг ашиглан байгалийн гаралтай модны өнгөөр будан, төрөл бүрийн чамин эд, эдлэл хийдгээрээ онцлог.

Т.Сумъяахүү энэ спортыг эрүүл мэнд, тэр дундаа чийрэгжих талаас нь хардаг хэмээн ярисан юм. Тэргэнцэртэй иргэд сэлэмний спортоор хичээллэснээр цусны эргэлт сайжрах, чийрэгжих давуу талтай.

Дэлгэрэнгүйг дорх видеоноос үзэх боломжтой.

https://www.youtube.com/watch?v=BjvY8a2X6NU&feature=youtu.be&fbclid=IwAR3QqXaZyvtepyqYKlk1wDSCzC6IKiiPHOxY9oWiDVGdNjoQX6ZNU7Nb0Z4

 

 

 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ