
Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах асуудлыг өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн.
Намтрыг ЭНД-ээс.
Ийнхүү 24 жилийн турш их, дээд сургуульд багшлахаас өөр ажил хийгээгүй Б.Амарбаясгаланг УДШ-ийн шүүгчээр томилох гэж байгаад гайхсан уншигчид асуулт ирүүлжээ.
Тэр нь ”Анхан болон давж заалдах шатны шүүхэд ажиллаж байгаагүй хүн яахаараа УДШ-ийн шүүгчээр томилогддог юм бэ” гэх асуулт.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дараахь заалтууд Хууль зүйн сургуулийн багшийг УДШ-ийн шүүгчид томилох эрх зүйн нөхцөл нь аж.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйл.Хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлага
- 6.1.Хяналтын шатны шүүхийн шүүгч буюу Улсын дээд шүүхийн шүүгч энэ хуулийн 4 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан нэг буюу түүнээс дээш шаардлагыг хангасан байна:
- 6.1.1.давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил ажилласан;
- 6.1.2.өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;
- 6.1.3.Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан.
Өөрөөр хэлбэл, 6.1.3 дугаар заалтаар Б.Амарбаясгалан УДШ-ийн шүүгчээр томилогдож байна.
Шүүхийн системд огт ажиллаагүй хэрнээ Хууль зүйн сургуульд 10 жил багшилсан бол УДШ-ийн шүүгчээр шууд томилогдох эрх зүйн орчин үйлчилж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй