• Төрийн ордонд хутгатай хүн нэвтрүүлсэн нь хэний буруу вэ

    -Талбай дээр 5 гишүүний зохион байгуулсан цуглаан, жагсаалд оруулахдаа цагдаа нар төмөр хашаа босгочихсон бүх хүнийг шалгаж оруулж байсан-

    Өнгөрсөн жилийн өдийгөөс энэ жилийн эхний сарын төгсгөл хүртэл М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас буулгах тэмцэл өрнөсөн.

    Тэгвэл тухайн үед ордонд ч, гадаа ч эсэргүүцэгчид олж тэмцлийг магнайлсан 5 гишүүний ордонд дагуулж орж ирсэн нөхдүүд хутгатай байсан тухай шуугиан дэгдээд байна.

    УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын өдөр тутмын ажлыг олон нийтэд хүргэдэг сэтгүүлч бид нар өдөр бүр шалгуулаад л гарч ордог. Тэр дундаас янз бүрийн юм сонсогддоггүй. Тэгвэл манай тэмцэг гишүүдийг дагаж Төрийн ордонд орогсдын нэг нь хутгатай явжээ.

    Үүнийг  УИХ-ын дарга асан М.Энхболд, зөвлөх нь байсан Б.Гүнбилэг батлаад байна. Тэр тусмаа Б.Гүнбилэг бол бүр хутгатай этгээд УИХ-ын дарга руу дайраад, хамгаалагч нар түүн дээр овоороод хэмээн ярьсан.

    Тэгвэл хутгатай хүн хэн байсныг хэн ч хэлэхгүй нуугаад байх. Харин Монгол төрийн ордонд хэн хутга оруулж ирэв, хэнийг алах гэв ээ. Үүнд хариулах хүн алга. Зөвлөхийн үгээр  бол хутга бариад л УИХ-ын даргыг алах гэж дайрсан мэт. УИХ-ын дарга асан М.Энхболдын үгээр хутгатай ч түүнийгээ ил гаргаагүй хүн байж. Тэгэхээр олныг нуршаад яана.

    Талбай дээр 5 гишүүний зохион байгуулсан цуглаан, жагсаалд оруулахдаа цагдаа нар төмөр хашаа босгочихсон бүх хүнийг шалгаж оруулж байсан. Тэр шалгалтаар ороод гарсан хүмүүс  төрийн ордонд орсон баймаар санагдана. Гэтэл хутга орж. Тэр нь хэний буруу байсан юм бол. Хутгатай хүн оруулсан нь хэний буруу вэ гэдгийг хууль хяналтынхнаас асуумаар санагдаж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Оюун-Эрдэнэ гэгч төрийн түшээг улс орноо хөгжүүлэх төсөл төлөвлөгөө хийх оюуны чадамж нь тааруунан  олбог суудалд санаархаж,ардчилалын амин сүнсийн нэг болох хууль,шүүхийн хараат бус байх эрхэд маш бүдүүлэгээр халдаж  нийгмийн хар массаас хөлсөлж гудамжинд  удаа дараалан “ард түмний” нэрээр баг хийсэн цуглаан хийж рекэтэлж шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлогын эрчимтэй хийж байна. Энэ үйлдлийг олон түмний соёлт хэсэг нь харамсаж байгааг дуулгьяа.

    Холбоотой мэдээ