Төрийн ордонд байгаа Ж.Батзанданг Б.Хурцын хүсэлтээр эрэн сурвалжилж байна

2019-12-04

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ТЕГ-ын дарга асан, Хошууч генерал Б.Хурц, түүний өмгөөлөгч Б.Санчирбалын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуагийн даргалсан шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Батын Хурц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Санчирбалын нэхэмжлэлтэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Батзанданг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцсэн аж.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болор-Эрдэнэ нар оролцжээ.

Ингээд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шидйвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ