
Киллиан Мбаппе “ПСЖ”-тай хийх шинэ гэрээний хэлэлцээрийг улирал дуустал хойшлуулахаар шийдсэн хэмээн Telefoot мэдээлжээ.
Франц довтлогч одоохондоо Парисын клубт карьераа үргэлжлүүлэхийг хүсч байгаагаа сайн мэдэхгүй байгаа бөгөөд бодоход хэсэг хугацаа зарцуулахаар шийджээ. “Реал Мадрид” 20 настай тоглогчтой гэрээ байгуулах сонирхолтой байгаа юм.
Мбаппегийн “ПСЖ”-тай байгуулсан гэрээ 2022 он хүртэл хүчинтэй. Энэ улиралд довтлогч Францын аварга шалгаруулах тэмцээний 13 тоглолтод оролцож, арван гоол, дөрвөн оновчтой дамжуулалт өгөөд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй