Өмнөд Солонгосын 27 настай жүжигчин амиа хорложээ

Өмнөд Солонгосын жүжигчин, 27 настай Ча Ин-ха Сөүл дахь гэрээсээ амиа хорлосон байдалтайгаар олдсоныг цагдаа нар мэдээлжээ. Жүжигчний харъяалалтай байсан Fantiago агентлаг нь гүн эмгэнэл илэрхийлж, үхлийн шалтгааныг тодруулахаар мөрдөх ажиллагаа явуулахгүй байхыг хүссэн байна. Хамгийн сүүлд тэрээр Love With Flaws телевизийн цувралаар үзэгчиддээ уулзаад байсан юм.

Ингэснээр хоёр хүрэхгүй сарын хугацаанд гурван ч Солонгосын залуу од амиа хорлолоо. Өмнөд Солонгосын хувьд амиа хорлолтын төвшингөөрөө дэлхийд дээгүүрт бичигддэг бөгөөд 40 хүртэлх насныхны үхлийн тэргүүлэх шалтгаан нь болоод байна. Өнгөрөгч аравдугаар болон арваннэгдүгээр саруудад тус улсын поп дуучид болох Сүлли, Гү Хара нар мөн адил гэрээсээ нас барсан байдалтайгаар олдсон юм. Тэдний үхлийн шалтгааныг амиа хорлолт гэж үзсэн байна.

Дуучин бүсгүй Гү Харагийн хувьд гэхэд 2018 оны есдүгээр сард нууцаар авсан зургийг нь тарааж, нэр хүндийг нь унагахаар сүрдүүлсэн хуучин найз залуугийнхаа эсрэг шүүхэд гомдол гаргаж байв.  Анхан шатны шүүхээс хуучин найз залууд нь 18 сарын хорих ял оноож байжээ. Энэ оны тавдугаар сард Гү Хара амиа хорлохыг завдаж байжээ.

Эх сурвалж: bbc

 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ