Трамп Францыг НАТО-гоос тасарч байна гэв

2019-12-04

АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр тэрбээр Францын байр суурийг гайхаж байна. Макрон өмнө нь Умард Атлантын эвсоийн “тархины үхэл”-ийн тухай ярьж байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францыг НАТО-гийн бусад гишүүдээс салж байгааг харлаа гэж хэлсэн тухай CNBC мэдээллээ.

“Би Франц хэрхэн тасарч байгааг үнэхээр харж байна. Би түүнийг [Макрон] харж байгаа бөгөөд түүнийг бусдаас илүү хамгаалах шаардлагатай гэж хэлээд түүний салж байгааг харах нь намайг бага зэрэг гайхшруулж байна” гэж Трамп хэвлэлийн бага хурал дээр хэлээд Францаас бусад АНУ, Европын НАТО-ийн гишүүн орнуудын хооронд санал зөрөлдөөн байхгүй байна гэжээ.

Лондонд эвслийн 70 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн Трамп Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны НАТО-гийн эсрэг хэлсэн үгийг шүүмжилжээ.

Франц бол 1949 онд НАТО-г үүсгэн байгуулагчдын нэг юм. Гэсэн хэдий ч, 1966-2009 онд Франц улс нь холбоотны ажилд улс төрийн түвшинд л оролцсон ба холбоотнууд цөмийн зэвсэг бүтээхэд нь туслалцаа үзүүлэхээс татгалзсаны дараа Шарль де Голль санаачлан НАТО-г орхисон юм. Франц улс 2009 онд Ерөнхийлөгч Николя Саркозигийн удирдлаган дор НАТО-д буцаж орсон.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Франц өөрөө САНХҮҮГИЙН ХУВЬ ХҮНД байгаа болхоор НАТО д өгөх мөнгө байхгүй болсон. ЕВРОПЫН ХӨГШИН улс шүү дэ. Улс нь өөрөө Хямралд ӨРТӨХ болсон. ФРАНЦ ОДОО АНГЛИ ГЕРМАН ШИГ БАЙХАА БОЛЬСОН. ХӨГЖИЛ БУДАА БОЛЖ БАЙГАА.

  • Hogiin  Amerik  bolon   NATO   goos   Evropiin   tom   ornuud     salj    zugtah  ni     oilgomjtoi   .Polizh   Latvi   Ukrain   metiin  Amerikiin   aliig   foloogch    ene    3   l   Amerikiin    aliig   ugaagaad   uldene  .tegeed   zevuun   NATO     budaa   boloh   ni   hezeed    oilgomjtoil

Холбоотой мэдээ