Хятад эзэд жолооч нарын эрхийг хөсөр хаяж,Монгол төр нь мөхөсджээ

Шивээхүрэн боомтод 2400 машин 25 км урт очер үүсгээд байна

Өчигдөр Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэгчидтэй холбоотой нэгэн уулзалт боллоо. Хэд хоногийн өмнө Гашуунсухайт боомт дээр 50 км үргэлжилсэн очер үүсэж бөөн дуулиан шуугиан дэгдээгээд намжсан. Тэгвэл энэ удаа Шивээхүрэнд 25 км үргэлжилсэн очер үүсч, жолооч нар 10-14 хонож байж арайхийж хил хүрч байгаа аж. Click To Tweet

Үүнтэй холбоотойгоор “Шивээхүрэн боомтын нүүрс тээвэрт тулгамдаад буй нөхцөл байдал зөвлөлдөх уулзалт”-ыг “Баян зам” тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн гэргий нарын холбоо ТББ-ууд хамтран зохион байгуулсан юм.

Тус уулзалтад АТҮТ, ГЕГ, МХЕГ, УНДЕГ-ын холбогдох албаны хүмүүс оролцож мэдээлэл өглөө. Нүүрс тээврийн зам дээр олон км очер үүссэн тухайд Хятадын Сэхэ боомтынхон тайлбарлахдаа хятадын тал нүүрсийг агуулах ангар барьж байгаа болон ер нь жилийн нүүрс авах лимит дуусч байгаатай холбон тайлбарлаж байгаа тухай ярьж байна.

Хятад эзэд нийгмийн даатгалын мөнгө гэж 400-600 юань хураадаг ч НДШ төлдөггүй

Тэгвэл Тээвэрчдийн гэргий нарын холбооныхон энэ очер дунд жолооч нар идэх хоол, хонох газаргүй зутарч байгааг ярьсан. Нүүрс тээвэрлэгч 30 гаруй компаниудаас “Терра экспресс” компаниас бусад компаниуд кемп байхгүйтэй гэнэ. . Тиймээс жолооч нар кабиндаа хонож, хоолоо хийж иддэг. Ингэхдээ кабин халаагчийг дизелээрээ ажиллуулж олон хоносноос илүү шатахуун хэрэглэлээ хэмээн хятад эзэд нь цалингаас нь хасдаг байна. Мөн халаагчаас гал гарч шатах тохиолдол ч цөөнгүй аж.

Мөн тэдгээр нүүрс тээвэрлэгч компанийн эзэд нь бүгд хятад. Манай жолооч нар тэднээс цалингаа авч НДШ-д сар бүр 400-600 мянган төгрөгийг хураалгадаг ч компаниуд нь тэрхүү мөнгийг нийгмийн даатгалын газарт төлдөггүй хэмээх зовлонгоо ч ярьж байна. Ажлын байран дээрээ жолооч нар осолд орж эмчлүүллээ гэхэд тэдний эмчилгээний зардлыг гаргаж өгдөггүй аж.

Уг нь 40 гаруйхан км-т тээвэрлэлт хийдэг ч ийнхүү 25 км-т нь очер үүсчихсэн ийм нөхцөлд нүүрс ачилтаа түр зогсоовол яасан юм хэмээх саналыг тавьж байлаа. Click To Tweet Мөн хяналт шалгалтын байгууллага, тухайлбал Мэргэжлийн хяналтын байгууллагад хэрхэн хандах талаар мэдээлэл өгвөл сайн байгаа тухай ярьж байв.

Кэмп барих газрын асуудлыг суманд очихоор аймаг, аймагт очихоор сум мэднэ гэдэг

Харин АТҮТ-ийн н.Дамдинпүрэв, н.Зоригоо нарын ярьснаар нүүрс тээвэрлэлт графикийн дагуу арваннэгдүгээр сарын 16 хүртэл хэвийн явж байгаад хятадын тал хилээрээ оруулах нь буурсан аж Click To Tweet. 48 аж ахуйн нэгжийн 2363 тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрлийг АТҮТ-ээс олгосон байна. Ингэхдээ жолоочийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн эсэх, компани кэмптэй эсэхийг харгалзан үзэж байж зөвшөөрлөө олгосон гэнэ. Кэмпийн хувьд Шивээхүрэн боомтын дэргэд байгуулах боломжгүй хилийн бүс болоод хилийн тухай хуулиар хориотой болчихдог зовлонтой аж. Гашуунсухайтад бол Цагаан Хад гээд кэмпээ барьчих боломжтой. Гэтэл Шивээхүрэнд өөр. Ихэнх компаниуд газар авах хүсэлтээ өгсөн ч суманд очихоор аймаг, аймагт очихоор сум мэднэ гээд хаашаа ч үгүй болгочихдог. Энэ асуудлыг орон нутаг, хилийнхэнтэй хамтарч шийдэх учиртай гэж байлаа.

Хятад эзэд нь жолооч нарт та нар залуу байж нийгмийн даатгал төлж яадаг юм, тэтгэвэрт гарах гэж байгаа биш гэсэн сурталчилгааг хийдэг

Нийгмийн даатгалын газрын н.Ганзориг:

Өмнөговийн нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудал их байгаа. Нүүрс тээвэрлэдэг компанийн эзэд нь дандаа хятадууд. Хятад эзэд нүүрс тээвэрлэж буй 20-45 насны жолооч нарт та нар залуу байж нийгмийн даатгалд төлбөр төлж яадаг юм, тэтгэвэрт гарах гэж байгаа биш гэсэн сурталчилгааг хүртэл хийдэг. Click To TweetХүний хүн гэдэг ийм л байдаг. Жолооч нарын хоол хүнсний аюулгүй байдал, амрах газар байхгүй гээд нийгмийн асуудлууд бүгд орхигдсон. Ихэнхдээ Монголын газар нутаг дээр ажил өрнөөд байдаг ч Монголын хууль үйлчлэхгүй тохиолдол их байна. Энэ бүхнээс хэн хохирох вэ гэхээр Монгол залуучууд эцэстээ хохироод үлдэнэ. Уул уурхайн салбарын цалингийн доод хэмжээг баримтлаад 480 мянган төгрөгнөөс НДШ авдаг.

Гаалийн Ерөнхий газрын хяналт шалгалтын байцаагч н.Отгонпүрэв:

БНХАУ-ын талаас нүүрс татан авалтыг багасгаснаар очер үүссэн. ЗТХЯ-наас Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр зогсоож өгөөч гэсэн хүсэлт гаргасныг харгалзан түр зогсоосноор очер багассан. Гэтэл Шивээхүрэн дээр очер үүсчихлээ. Шивээхүрэн боомтын хувьд зургаан гаалийн хяналтын бүсээс ачилт хийгдэж байгаа. “Жавхлант орд”, “Өсөх зоос”, “SJS”, “Чинхуа МАК”, “Нарийн сухайт”, “Цагаан өвөлжөө” ийм зургаан бүс байдаг. Эдгээрт гаалийн байгууллага ачилтаас нь эхлээд жин, тонноо тооцоод гаалийн бүрдүүлэлтийг урьдчилсан байдлаар хийгээд сүлжээгээр төвдөө дамжуулчихдаг юм.

МХЕГ-ын н.Бадмаа: Мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол ирдэггүй тухай ярьж, тус байгууллагаас хяналт шалгалт хийсээр байгаа тухай танилцуулж байлаа.

Дээрх бүхнээс харахад хятад эзэд жолооч нарын эрхийг хөсөр хаяж, Монгол төр нь мөхөсдсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW

Холбоотой мэдээ