
“Оросын төмөр зам” ХНН-ийн охин компани болох “РЖД Интернешнл” нь Монгол улсад Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын /414 км урт/ шугамыг барихад техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлнэ гэж РЖД мэдээллээ. “РЖД Интернешнл”-ийн ерөнхий захирал Сергей Столяров, Улаанбаатар төмөр замын дарга Дамдинсүрэнгийн Жигжиднямаа нарыг гарын үсэг зурах ёслолд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар оролцов.
Шинэ төмөр замын шугамыг Улаанбаатар-Төмөр замын төв шугамд холбоно. Энэ нь Монголын өмнөд хэсэг дэх Тавантолгойн коксжих нүүрсний ордоос томоохон тээвэрлэлт хийх боломжийг нээх болно. Гэрээг РЖД 12 сарын хугацаанд боловсруулсан байна.
Эх сурвалж. ТАСС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Oros Uls anh Mongold tomor zam tavij ogson. Odoo dahin hamtran ajillah gej baigaa ni taatai sonsogdoj baina👍