Ким Жон Ун зочид буудал, 4 мянган айлын орон сууц бүхий Самжиён шинэ хотынхоо нээлтийг хийлээ

2019-12-03

Умард Солонгосын төрийн төв мэдээллийн агентлаг шинээр нээлтээ хийсэн хотыг “орчин үеийн соёл иргэншлийн бодит жишээ” хэмээн онцлон мэдээлжээ. Тус улсын хамгийн өндөрлөг цэг болох Пэктү уулын хормой дах Самжиён хотын бүтээн байгуулалт дуусч, өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн нь энэ юм. Нээлтийн ёслолын үеэр галт наадам болсныг төв мэдээллийн агентлаг мэдээлсэн бол Родонг Синмун өдөр тутмын сонинд цасаар хучигдсан барилгуудын урд Ким Жон Ун улаан тууз хайчилж буй зургийг нийтэлжээ. Ким Жон Уны гэр бүл нь Пэктү уултай салшгүй холбоотой бөгөөд ариун газарт тооцогддог.

Шинэ хот нь орон сууц, зочид буудал, цанын бааз, соёл урлаг, эрүүл мэндийн зэрэг чиглэлийн барилга байгууламжтай. Төв мэдээллийн агентлагаас нь мэдээлснээр хэдэн зуун га газрыг эзэлсэн 380 блок орон сууцтай бөгөөд тэрэнд нь 4000 айл амьдрах боломжтой аж. Click To Tweet

Шинэ хот нь Ким Жон Уны санаачилсан хамгийн том эдийн засгийн санаачлагуудын нэг юм. Пхеньяны цөмийн хөтөлбөрийг зогсоох олон улсын хориг арга хэмжээний улмаас барилгын материал болон ажиллах хүчний хомсдолд орон түр саатаад байсан юм. Click To Tweet

Ажилчид хариуд нь их сургуульд эсвэл Ажилчдын намд элсэхийн тулд ийнхүү үнэ хөлсгүйгээс гадна хоол хүнс муутай, өдрийн 12 цагаас илүү хугацаанд ажилласан байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ