СЗХ-ноос “Улсын их дэлгүүр”-ийг шүүхэд өгчээ

Санхүүгийн зохицуулах хорооноос Улсын Их Дэлгүүр /УИД/ ХК-тай холбоотой гомдлыг шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. СЗХ-ноос тус дэлгүүрийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахаар ийнхүү Шүүхэд хандсан нь энэ аж.

СЗХ-ноос гаргасан мэдэгдэлд:

Санхүүгийн зохицуулах хороо нь УИД ХК-ийн 45 000 орчим жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудын УИХ ХК-ийн барилгыг гаднах талбайн хамт бүхэлд нь “Номин реалтор” ХХК-д түрээсэлсэн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, компанид учруулсан 4.4 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах, мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлээгүйн улмаас 2017 оны дөрөвдүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд компанид учруулсан 428.6 сая төгрөгийн хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнуудаар гаргуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Санхүүгийн зохицуулах хорооны дара нэхэмжлэл гаргалаа” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ