“Хүртээмжтэй Ирээдүй – 2019” өдөрлөгт оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 60 хувь нь байнгын ажлын байртай болно

2019-12-03

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон зарлаж, 1981 оноос хойш дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Харин энэ жилийн тус өдрийг  НҮБ-аас “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг бүх нийтэд уриалжээ.
Энэ өдрийг тохиолдуулан ХБХХЕГазар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нээлттэй ажлын байранд зуучлах, ажил олгогч эзэд, ААНБ-ын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг эерэгээр өөрчлөх, хүртээмжтэй орчин, тохируулгат ажлын байрыг бий болгоход нөлөөлөх зорилготой “Хүртээмжтэй ирээдүй-2019” өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол улсад Европын холбооны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх “SECiM” төсөл, Жайка ОУ-ын байгууллагын “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих төсөл”, ХБИБ-ууд хамтран зохион байгуулж оролцож байгаа юм.

ХБХХЕГазар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт зуучлах “Career Expo” арга хэмжээг 2018 онд анх удаа зохион байгуулжээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй ч хөдөлмөрийн чадвартай иргэдийг ажил олгогчидтой холбон зуучилж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд 40 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан байна. Click To Tweet
Энэ жилийн “Хүртээмжтэй Ирээдүй-2019” өдөрлөгийг дараахь зорилтуудын дор зохион байгуулж байна:

  1.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил мэргэжлийн чиг баримжаатай болж, зөвлөгөө мэдээллээр хангагдсан байх
  2. Ажил олгогч, ААНБ-ууд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт мэдлэгтэй болсон байх
  3. Арга хэмжээнд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй идэвхтэй ажил хайж буй иргэдийн 60 орчим хувь нь байнгын ажлын байранд зуучлагдсан байх

Энэхүү өдөрлөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нэг удаа зохиогдох арга хэмжээ биш юм.ХБХХЕГазар ажил идэвхитэй хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бүртгэж, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчидтой холбон зуучлах ажлыг тасралтгүй зохион байгуулна. Click To Tweet

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ