
Австри улсын эрүүгийн хэргийн шүүхээс жүдо бөхийн олимпийн аварга асан Питер Зайзенбахерыг насанд хүрээгүй хүүхдүүдийг уруу татсан хэрэгт буруутгав.
Венийн шүүх түүнд таван жилийн хорих ял оноожээ. Зайзенбахерыг бүх зүйлд буруутай гэж үзсэн ч ялыг хүчин төгөлдөр болохоос өмнө давж заалдах боломжтой.
Прокурорын байгууллага түүнийг 2016 онд хоёр хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт буруутгажээ. 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр спортын төвд ажиллаж байхдаа сурагчдыг уруу татжээ.
Түүнийг буруутгасны дараа Зайзенбахер Австриас зугтан Украинд нуугдсан боловч 2019 оны 9-р сард Венад шилжүүлэн өгчээ.
Спортын замналынхаа турш Зайзенбахер 1984 онд Лос Анжелесийн олимп, 1988 онд Сөүлд болсон олимпоос хоёр алтан медаль хүртжээ.
2010-2012 оны хооронд Зайзенбахер Гүржийн шигшээ багийг дасгалжуулж байсан бөгөөд түүний удирдлаган дор Гүржийн тамирчин 2012 онд Лондонгийн олимпоос алтан медаль хүртжээ. Тэрбээр Азербайжаны шигшээ багийг ч бас дасгалжуулж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй