• ОХУ-д ухаалаг утас, компьютер, смарт TV-д орос програм хангамж урьдчилан суулгах хууль батлагдлаа

    -Энэхүү хууль нь ухаалаг телевизүүдэд мөн хамаарна-

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын хэрэглэгчдэд чиглэсэн хэрэглээний ухаалаг гар утас, компьютер, телевизорт урьдчилан орос программ суулгах шаардлагатай тухай хуульд гарын үсэг зуржээ. Баримт бичгийг өчигдөр хууль ёсны мэдээллийн албан ёсны интернет сайтад нийтэлжээ.

    Хуулийн текстийн дагуу зарим төрлийн техникийн нарийн төвөгтэй бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд зарахдаа ийм төрлийн бараа бүтээгдэхүүнд орос програм урьдчилж суулгасанаар ашиглах боломжтой болох юм. Урьдчилан орос программ суулгасан байх ёстой техникийн жагсаалтыг эмхэтгэх, хадгалах журам, тэдгээр программыг урьдчилан суулгах журмыг Оросын засгийн газар тогтооно.

    Тус баримт бичгийг баасан гарагт Холбооны Зөвлөлийн Эдийн засгийн бодлогын хорооны хуралдаан дээр сенаторуудад танилцуулсан тус хорооны гишүүн Алексей Синицын хэлэхдээ уг хуулийг батлах үндэслэл нь Оросын мэдээллийн технологийн компаниудыг бүтээгдэхүүн, технологоо сурталчлах боломжийг хангах шаардлагатай уяолаж байгаа юм гэжээ. Энэхүү баримт бичгийг АНУ-ын засгийн газраас хориг арга хэмжээ авч, үйлдвэрлэгчийн программ хангамж руу нэвтрэх эрхийг хязгаарласантай холбогдуулан Хятадын Huawei компаний авсан нөхцөл байдал дээр үндэслэсэн гэжээ. ОХУ-ын Засгийн газар уг баримт бичгийг дэмжсэн байна.

    Худалдааны компаниуд болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, компьютерийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо (RATEK) өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан уг хуулийг цуцлахыг уриалжээ. Учир нь захидлыг илгээгчдийн үзэж байгаагаар энэ нь үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, Оросын программ хангамжийн салбарт өрсөлдөөнт байдлыг улам дордуулж, монопольчлолыг дагуулах болно гэжээ.

    Одоогийн байдлаар Төрийн Дум нь Оросын программ хангамжийг урьдчилан суулгалгүйгээр техникийн хувьд нарийн төвөгтэй бараа борлуулах хариуцлагын тухай хуулийн төслийг танилцуулаад байна.

    Баримт бичигт Оросын программ хангамжийг урьдчилан суулгаагүй, тогтоосон шаардлагыг зөрчсөн тохиолдолд албан тушаалтнуудад 30-50 мянган рубль, хуулийн этгээдэд 50-200 мянган рубль хүртэл торгууль ногдуулахаар санал болгожээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ