Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж байна

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн тухай мэдээлж байна.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн Монгол улсын ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас шалгаж буй.

Тэдэнд үүсгэсэн хэрэг прокурорын шатанд хянагдаж байгаа юм. Ч.Сайханбилэгийн тухайд мөрдөн байцаалтын шатанд хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр болж энэ хүсэлтээ шүүхэд гарган улмаар АТГ-д мэдүүлээд явжээ.

Харин Ч.Сайханбилэгийн ирэх хугацаа хоёр удаа хойшлогдсон тул оргон зайлсан гэдэг үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээллийг АТГ өглөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ