• Месси “Алтан бөмбөг”-ийн эзнээр зургаа дахиа тодорлоо

    2019 оны “Алтан бөмбөг”-ийн эзнээр Аргентины шигшээ баг, “Барселона” багийн довтлогч Лионель Месси тодорлоо. Месси ийнхүү зургаа дахь удаагаа “Алтан бөмбөг”/Баллон дор/-ийн эзэн болов.

    Энэ жил Лионель Месси “Барселона” багтайгаа Аваргуудын лигийн хагас шигшээ хүртэл явсан бөгөөд Ла Лигт түрүүлж, Испанийн цомын финалд шалгарсан юм. Харин Аргентины шигшээ багтайгаа Месси “Копа Америка” хөлбөмбөгийн тэмцээний гуравдугаар байрт шалгарсан.

    Лионель Месси “Барселона” багийн футболктой энэ улиралд 14 тоглолтод оролцсон бөгөөд үүнээс 11 гоол, найман оновчтой дамжуулал хийгээд байна.

    “Алтан бөмбөг”-ийг Лионель Месси  зургаа дахиа хүртснээр Криштиану Роналдуг ардаа орхиж, шинэ рекордын эзэн болов. Криштиану Роналду  “Алтан бөмбөг”-ийн эзнээр таван удаа тодорч байлаа.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ