• Авто зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдэнэ

    Өмнөх  авто зам ашигласны төлбөрт арав гаруй жилийн турш огт өөрчлөлт оруулаагүй байжээ. Тиймээс авто зам ашигласны төлбөрийг байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийн дагуу тодорхой хувь хэмжээгээр нэмэхээр болж байгаа нь энэ ажээ. Үүнээс гадна ирэх жил нийтийн тээврийн хэрэгслийн 50 хувийг бүрэн шинэчлэхээр болоод байгаа аж. ИргэдЭД нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй хэрэглэх боломжийг гаргаж өгч байгаа учраас авто зам ашигласны татварыг нэмж буй гэнэ. Ирэх жил автобус 500-аар нэмэгдэхээр болжээ.

    Монгол Улсын төсвөөс автобус худалдан авах зардлын 50 хувийг шийдэж, нийслэлийн төсвөөс үлдсэн хувийг гаргахаар болсон байна. Ирэх жил 50 гаруй тэрбум төгрөгийг авто зам ашиглаж байгаа иргэдээс төвлөрүүлэх гэж байгаа нь энэ аж. Энэ татвар зам засвар, нийтийн тээврийг шинэчлэлд зориулагдах ажээ. Авто замын хөрөнгөнөөс өөр хөрөнгө оруулалт хийх ямар ч боломж байхгүй тухай нийслэлийн удирдлагууд мэдэгдсэн.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ