
УЕФА-ийн Ерөнхийлөгч асан Мишель Платини Евро 2020-ийг шүүмжлэх нь “ичгүүр” хэмээгээд Бельгийн шигшээ баг болон “Манчестер Сити” багийн хагас хамгаалагч Кевин де Брюйн нарын гаргасан мэдэгдэдд хариу өгчээ.
“Хэрэв Бельгичүүд Европын аварга шалгаруулах тэмцээнээр нутагтаа тоглохыг хүсч байсан тэд шинэ цэнгэлдэх хүрээлэн барих шаардлагатай байсан юм. Миний мэдэж байгаагаар Брюссель шөвгийн 16-г оруулаад Евро 2020-ийн дөрвөн тоглолтыг зохион байгуулах ёстой байсан. Гэсэн хэдий ч цэнгэлдэх хүрээлэн баригдаагүй тул тоглолтууд Лондон руу шилжсэн. Тиймээс де Брюйн өөрийн орны улс төрчдөд гомдол гаргах ёстой” гэж Платини хэлжээ.
- Бельги Орос, Дани, Финляндтай нэг хэсэгт тоглох болно.
- Евро 2020-ын тоглолтууд 6-р сарын 12-аас 7-р сарын 12-ны хооронд Европын 12 хотод, түүний дотор Санкт-Петербургт зохион байгуулагдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй